МОНГОЛЧУУД БУСАД УЛС ҮНДЭСТНЭЭС ИЛҮҮ УРТ АМРАЛТ ЭДЭЛНЭ

2021-01-18  

НХХЯ-ны сайд А.Ариунзаяа Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болгожээ.
 
 
 
 
Гурав дөрвөн парламент дамжсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яамнаас УИХ-д өргөн барьсан билээ. Өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шинэ долоо хоногт хэлэлцэх болжээ. Учир нь АН-ын бүлэг 3 хоногийн завларгага авчээ. - Ард иргэд, хөдөлмөр эрхлэгчдэд илүү ээлтэй хууль болж буй. Хадөлмөр эрхлэгч өмнөх хуулийн ажлын 15 өдөр амардаг байсныг 5 хоногоор нэмэгдүүлж 20 хоног болгон шинэчилсэн. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон 18 хүрээгүй ажилтны ээлжийн амралт ажлын 20 өдөр байсныг 25 болгож нэмэгдүүлэхээр заасан. Мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд ажлын 5-аас доошгүй хоногийн нэмэгдэл амралт олгоно гэж тусгасан гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Яамны сайд А.Ариунзаяа тодотголоо. Өндөр хөгжилтэй АНУ л гэхэд ердөө 14 хоногийн амралт эдэлдэг. Харин Хөдөлмөрийн шинэ хуулиар Монголчууд 24 хоногийн амралт эдлэх болж байна. Э.ОТГОНЖАРГАЛ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?