АНАНД: БИ ЯПОН УЛСЫН ИРГЭН БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА

2021-01-18  

Энэ үгийг, 2020 оны 12 дугаар сарын 10- нд Монгол улсын иргэн Ананд өөрийн хүсэлтээр Япон улсын иргэн болсон батламжаа авахдаа сумогийн их аварга Ананд хэлсэн. Японы сумо бөхөд барилдахад Япон улсын иргэн болохыг нэхдэггүй. Харин сумог бөхийн карьераа зогсох үед Сумо бөхдөө дэвшин ажиллахыг хүсвэл Японы иргэншлийг заавал шаарддаг байна. Монгол улсын иргэн, сумогийн 6 удаагийн аварга Мангалжалавын Ананд нь Япон улсын иргэн болох хүсэлтээ 2018 онд анх гаргасан гэж NHK мэдээллээ. - Хүсэлтээ гаргаснаас хойш 2 жил хагасын хугацаа өнгөрчээ. Энэ өдрийг их удаан хүлээлээ. Хүсэл минь биелсэнд сэтгэлээсээ баяртай байна гэж тэрбээр Японы иргэн болсон сэтгэгдлээсээ хуваалцсан.

Какурю бол Япон улсын иргэн болсон сумогийн дөрөв дэх их аварга болж байна. Түүнээс өмнө АНУ-ын иргэн Акабено, Мусашимору болон Монгол улсын иргэн М.Даваажаргал (2019) нарын их аварга Япон улсын иргэн болсон.

- Би хамгийн анх 16 настайдаа Япон улсад хөл тавьсан. Өнөөдрийн хүрсэн амжилт маань сумо бөхтэй л холбоотой. Бөхийн хувьд өндөр амжилт үзүүлж чадсандаа сэтгэл өндөр байна. Одоо би 35 настай. Бэртэл гэмтлээс болж сүүлийн 3 башёг өнжлөө. Цаашид сумо бөхдөө үлдэж, сайн шавь нар төрүүлэхийн төлөө хүчээ дайчлан ажиллах болно. Холбоондоо хүчээ өгөхийг хүсэж байна. Тиймээс энэхүү шийдвэрийг гаргасан гэж NHK--д ярилцлага өглөө.

- Ананд 2001 онд Сумо бөхийн дэвжээнд анх гарсан. 13 жилийн дараа 2014 оны хавар Сумогийн Их аварга цолонд хүрсэн. Сүүлийн 3 удаагийн башёг өнжсөний улмаас Сумо Бөхийн Холбооноос Анандыг зодог тайлах сануулгыг өгсөн. Тэрбээр Япон улсын иргэн болсноос хойш анх удаа дэвжээнд гарч, япон улсын иргэн гэж цоллуулах байсан боловч, бэртлийн улмаас өнжлөө.

- Би хэр удаан дэвжээн дээр барилдахаа хэлж мэдэхгүй байна. Гэмтэл бэртэл санаа зовоохгүй бол дэвжээндээ үлдэж, барилдаанаа үргэлжлүүлнэ гэж Ананд нэмж хэллээ.

 

Э.ОТГОНЖАРГАЛ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?