ПОГБА: БИД ТҮРҮҮЛЭХИЙН ТУЛД ӨРСӨЛДӨГЧДӨӨ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХОЖНО

2021-01-18  

Манчестер Юнайтед баг одоо л нэг зүгширч байна. Их ч удаан хугацаа шаардлаа. Шилдгийн шилдэг болохын тулд улам сайжрах, сайн тоглолт үзүүлэх шаардлагатай. 2012-13 оны улирлаас хойш МЮ цом өргөсөнгүй. Фэнүүдээ баярлуулсангүй. Одоо байрлуулах цаг нь иржээ. Мэдээж цом авч чадахгүй байгаа учир бид бусад багийн түвшинд хүрээгүй гэсэн үг. Гэсэн ч бид сайн тоглолт үзүүлж эхэлсэн. Та шилдгүүдтэй нэг эгнээнд байхыг л хүсэж байвал тэднийг л хожих ёстой. Бид шилдгүүдийг шил дараалан буулгаж авна. Би запас тоглогч байх дургүй. Намайг үзэгчийн суудлаас хөлбөмбөг үзүүлэхийг би үзэн яддаг. Моуринотой муудсан шалтгаан нь ердөө л тэр. Би харж суух биш, багтаа, нөхөддөө тус болохыг эрхэмлэдэг. Өнгөрсөн жил бэртэл авсан нь үнэхээр гунигтай байлаа. Багийнхандаа туслах сэтгэл байвч, үнэндээ чадаагүй. Тиймээс тэр бүхнийг нөхөхийг би хүсэж байна. Энэ сард Премьер Лигийн шилдэг баг Ливерпультэй хоёр удаа учирна. Эхнийх нь хэн нь Премьер Лигийг хошуучлахаа тогтооно. Хоёр дахь нь Английн Хөлбөмбөгийн Холбооны цомын аваргад хэн нь цаашаа явахаа шийдэх юм. Аль алинд нь бид ялна гэж Францын шигшээ баг, Манчестер Юнайтед багийн гол тоглогчийн нэг Погба хэллээ.

 

Ц.БАТАА
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?