САА ӨВЧНИЙ ВАКЦИНААР 3-5 НАСТАЙГ ХҮҮХДИЙГ ДАРХЛААЖУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2021-01-20  

2016 оны 2 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг халдварт саагийн вакцинаар дархлаажуулах ажлыг энэ сарын 18-наас эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. 

Өнөөдрийн 17.00  цагийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэхдээ, “Эцэг эхчүүд харьяа өрхийн эрүүл мэндийн төвөөс дэлгэрэнгүй мэдээлэл авч, заасан хугацаанд нь дархлаажуулалтандаа хамрагдана уу. Ингэхдээ, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, цаг авч очихыг зөвлөж байна. Коронавируст цар тахлын энэ үед товлолт вакцинжуулалтаас хоцрохгүй оролцсоноор бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай” гэлээ.

Монгол Улсад дархлаажуулалтын хуулийн дагуу, дархлаажуулалтын хөтөлбөрийг маш эртнээс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 15 хүртэлх насны хүүхдийг 12 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор 8 төрлийн вакцинд хамруулж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг. Халдварт саа өвчнийг устгах ажлын хүрээнд тарьдаг, уудаг вакциныг хамтатган хийж байгаа бөгөөд 2019 оноос тарьдаг вакциныг 5 сартай хүүхдэд хийж эхэлжээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?