МОНГОЛ УЛС БУРХАН ШАШИНЫ СҮМ ХИЙДИЙН БИЕТ БОЛОН БИЕТ БУС ӨВИЙГ СЭРГЭЭНЭ

2021-01-20  

Зургаан зүйлтэй, дээрхи утга агуулга бүхий УИХ-аар батлахаар зэхэж байгаа тухай Төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Чойжамц сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улс төрийн их хэлмэгдүүлэлтээр Монголын соёл, оюуны өв болсон Бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг хамгийн ихээр устгаж, хойч үедээ үнэлж баршгүй хохирол учруулсан. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд 19758 ламын 14 мянга гаруйг нь буудан хороож, үлдсэнийг нь 10 жил хорих ялаар шийтгэсэн. Түүхийн дурсгал болсон уран барилгын цогцолборууд болох 750 гаруй сүм хийдийг устгаж сүйтгэсэн нь мөн судалгаагаар тогтоогдсон. Тэгвэл тэрхүү 1930-1940 онд Монгол Улсад устаж үгүй болсон Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилгоор 6 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Энэ хуулийн төсөлд Гандантэгчинлэн хийд жоохон оролцсон.

Бурханы шашин Монголд хөгжөөд Монголд 300 гаруй жил болж байна. Бурханы шашин өөрөө 2000 жилийн түүхтэй. Энэ түүхийг Монголын түүхийн хуудаснаас арчих эрх хэнд ч байхгүй. Социалист системийн үед ийм явдал байсныг 1990 онд халсан. Дэлхийн олон оронд, тухайлбал Вьетнам, Лаос, Камбож зэрэг онд бурхан шашинаа сэргээх хууль тогтоомж гаргасан нь ихээхэн үр дүнгээ өгсөн. , нөхөн олговор олгосон нь үр дүнгээ өгсөн. Ийм ч үр дүнг шинээр өргөн барьсан хуулиас хүлээж байна гэж Чойжамц хамба хэллээ.

 

Э.ОТГОО
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?