Тайланд вакцинжуулалтаа ирэх сараас эхлүүлнэ

2021-01-26  

Тайландын Засгийн газар “COVID-19”-ийн эсрэг үндэсний вакцинжуулалтын хөтөлбөрийг ирэх хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлэхээр төлөвлөж байна гэж тус улсын Нийгмийн эрүүл мэндийн яам даваа гарагт мэдээлэв.

“Вакцины нөөц хязгаарлагдмал байгаатай холбоотойгоор эхний ээлжид халдвар авах эрсдэл өндөр эмнэлгийн ажилтнууд, галын шугамд ажиллаж буй хүмүүсийг дархлаажуулна” гэж Нийгмийн эрүүл мэндийн яамны төлөөлөгч Киаттифум Вонгражит мэдээлжээ.

Мөн “COVID-19” халдварын тархалтын хамгийн сүүлийн голомт болох Самутсакхон мужийн эмнэлгийн ажилтнуудыг хамгийн эхэнд вакцинжуулах ажээ.

Тайландын Хүнс, эмийн хяналтын газар өнгөрсөн долоо хоногт Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн вакцинд яаралтай зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгосон бөгөөд вакцины эхний 50 мянган тунг ирэх сард хүлээн авах төлөвтэй байна.

Тайландын Засгийн газар 2021 оны эцэс гэхэд хамгийн багадаа хүн амынхаа 50 хувийг дархлаажуулахыг зорьж байна. Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвиракулын мэдээлснээр, вакциныг үнэ төлбөргүйгээр, сайн дурын үндсэн дээр хийлгэх ажээ. 

 

Эх сурвалж: БАНГКОК. /Bangkok Post/

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?