ХААН БАНК ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖИЙН ДАНС ЦУЦЛАХ ХҮСЭЛТИЙГ ОНЛАЙНААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

2021-02-18  

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотой банкны салбар нэгж ажиллахгүй байгаа энэ үед ХААН Банк  харилцагчдадаа банкны үйлчилгээг тасралтгүй хүргэх үүднээс иргэд зайлшгүй салбар нэгжид хандан авдаг байсан зарим үйлчилгээг зайнаас үзүүлж буй билээ.

Хугацаатай хадгаламжийн дансаа хугацаанаас нь өмнө цуцалж мөнгөө шилжүүлэн авах хүсэлтэй харилцагч болон хугацаатай хадгаламжийн дансных нь хугацаа дуусаж, 14 хоногийн завсрын үедээ харилцагч энэхүү хүсэлтийг гаргаж болох бөгөөд дараах бичиг баримтыг цахимаар ирүүлнэ.

  • Өөрийн банканд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа гараар бичсэн өргөдөл, (банканд бүртгэлтэй баталгаат гарын үсэг, утасны дугаараа тод гаргацтай бичнэ)
  • Иргэний үнэмлэхний зураг (урд, ард талын зургийг бүтэн авах), эсхүл хүчинтэй хугацаатай гадаад паспорт
  • Иргэний үнэмлэхээ барьж авахуулсан зургийн хамт deposit@khanbank.com хаяг руу илгээх шаардлагатай.

Банк таны хүсэлтийг хүлээн авч бүртгэлтэй гар утас руу тань холбогдон танин баталгаажуулсны дараа хүсэлтийн дагуу хадгаламжийн дансыг хааж, таны өөрийн нэр дээрх хугацаагүй хадгаламжийн болон харилцах данс руу мөнгийг нь шилжүүлж өгөх юм. Иргэдийн хүсэлтийг ажлын өдрүүдэд 09.00-18.00 цаг хүртэл хүлээж авах бөгөөд 14.00 цагаас хойш ирсэн хүсэлт дараагийн ажлын өдөр шийдвэрлэгдэх болохыг анхаарна уу.

Хэрэв танд асууж тодруулах зүйл гарвал Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утас болон ХААН Банкны албан ёсны цахим хаягт хандана уу.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?