Б.СЭР-ОД 5 ДАХЬ ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЛАА

2021-03-01  

Ази тивийн аварга, холын зайн гүйлтийн тамирчин, Монгол улсын гавьяат Бат-Очирын Сэр-Од 5 дахь олимпдоо дараалан оролцох эрхээ авчээ. Өдгөө 40 настай Б.Сэр-Од Япон Улсад зохиогдсон Lake Biwa Mainichi 76 дахь удаагийн марафон гүйлтэд оролцож, 2 цаг 9 минут 26 секундын амжилтаар барианд орсон байна. Тус тэмцээнд нийт 400 гүйгч уралдсанаас Б.Сэр -Од 33 дугаар байр эзэлжээ. Сэр-Одын хувийн дээд амжилт нь 2цаг 8минут 50 секунд байдаг бол дэлхийн рекорд 2цаг 1минут 39 секунд аж. Энэхүү дээд амжилтыг олимп, дэлхийн аварга Элиуд Кипчоге тогтоосон байдаг. Журмын дагуу 2 цаг 11 минут 30 секундээс дотогш гүйж байж Олимпод оролцох эрхийг мэргэжлийн марафончдад олгодог журамтай юм байна. Тэгвэл Монголын гүйгч , гавьяат тамирчин Б.Сэр-Од 2 цаг 9 минут 26 секунд хурдалж, эрхийн нормыг хангасан байна. Олимпийн бэлтгэлээ Японд хангаж буй Сэр-Од Токиогийн олимпод эхний 20- д хурдлах зорилготойгоор бэлтгэлээ үргэлжлүүлж байна. Монгол улсаас ОУХМ Цэвээнравдангийн Бямбажав, Баярцогтын Мөнхзаяа нар марафон гүйлтийн төрлөөр олимпийн эрхээ өмнө нь авчээ.

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?