"СЭНДБОКС ЗОХИЦУУЛАЛТЫН ОРЧНЫ ЖУРАМ"-ЫГ БАТЛАВ

2021-03-03  

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хурлаар “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг  хэлэлцэн зөвлөлийн гишүүн байгууллагууд Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны дарга, Сангийн сайд, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын хамтарсан тушаалаар баталлаа. 

"Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг санхүүгийн үйлчилгээнд шинээр нэвтэрч буй технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес загварыг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрүүлж бүрдүүлэх зорилгоор СЗХ-ноос боловсруулжээ.

Зохицуулалтын сэндбокс гэдэг нь инновацийн компаниудад өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хязгаарлагдмал эрх зүйн орчинд буюу холбогдох хууль, журмыг зөрчих эрсдэлгүйгээр турших боломжийг олгож буй тухайлсан багц дүрмүүд юм. Сэндбоксыг хэрэгжүүлснээр зохицуулагч байгууллагууд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний бодит хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, эрх зүйн орчинг бүрдүүлэх юм.

“Сэндбокс зохицуулалтын орчны журам”-д СЗХ, Монголбанкны зохицуулалт дор хязгаарлагдмал хүрээг хамарсан бодит орчинд тодорхой цаг хугацаанд турших боломж олгох, оролцогчдод тавигдах шаардлагыг тодорхойлох, холбогдох харилцааг зохицуулахаар тусгажээ.

Сэндбокс нь зах зээлд оролцогч нарт хууль эрх зүйн зохицуулалтад нийцүүлсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, турших боломжийг нээж өгдөг тул финтекийн хөгжлөөр тэргүүлж буй улс орнууд сэндбокс орчныг зохицуулалтын оновчтой арга хэрэгсэл гэж үздэг байна. Сонирхуулахад, 2016 оноос зах зээлд нэвтэрсэн зохицуулалтын энэхүү арга хэрэгслийг өнөөдөр дэлхийн 50 орчим улс идэвхитэй судалж, хэрэгжүүлж байна. Журамтай энд дарж танилцах боломжтой.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?