ТАНХАЙРАГЧ ТҮВШИНБАЯР АВАРГА ХААНА ОРОГНОЖ БАЙНА ВЭ?

2021-04-03  

Олимпийн аварга, Монголын Үндэсний Хорооны дарга, улсын заан Н.Түвшинбаяр ор сураггүй алга болжээ. 2021 оны 4 дүгээр сарын 1 буюу Баасан гарагийн орой архидан согтуурч, улсын начин, нутаг нэгт Энхбатыг зодож цустай, духыг нь цөм цохиж, цустай нь хутгаж орхиод хэргийн газраас зугтан зайлсан байна. Зодооны сургаар Энхбатын эхнэр Нандинцэцэг болон түүний ах Тамир нарыг дуудлагаар очиход хэргийн газарт Түвшинбаяр аварга байсан байна. - Хөмсөг, болон нүдний дор нь урагдаж мах нь гарсан. Нүүр нь хавдаад, нүд нь ч нээгдэхгүй болсон байсан. Харахын аргагүй. Миний нөхрийг чи яачихав аа гэж би Түвшинбаяр луу хашгирсан . Очоод хумсаараа нүүрийг нь маажиж, урмаар санагдсан ч цагдааг хараад биеэ барьсан. Гэтэл нэг мэдэхэд Түвшинбаяр явсан байсан. Гадаа байсан машинаа унаад явсан байх. Өөрөө барьсан эсэхийг би мэдэхгүй. Би эмнэлэгт нөхрөө хүргэсэн. Дух нь цөмөрсөн, тархиндаа хүнд гэмтэл авсан байна. Нөхөр минь ухаан ороосой, эрүүл болоосой л гэж хүсэж байна. Түвшинбаяр хэргийн газраас зугтсан. Тэнд цагдаа очсон байсан шүү дээ. Түвшинбаяр өмнө нь ч хүн зодож байсан. Миний нөхрийн найзыг харгисаар зодсон. Тухайн үед цагдаа энэ тэр бололгүй дараад өнгөрсөн. Энэ удаад би энэ хүнийг зүгээр орхихгүй. Гомдлоо бичсэн. Түүнийгээ өгнө гэж Энхбат начины эхнэр Нандинцэцэг хэллээ.

Жил орчмын өмнө Түвшинбаяр аварга нэгэн эмэгтэйг хүчиндсэн мэдээлэл сошиалаар тараад намжсан. Тухайн үед Түвшинбаярт монголчууд итгэж байсан.

Түүний зөөлөн инээмсэглэл нь Түвшинбаярыг харгис, ёс суртахуунгүй хүн биш гэж үнэмшүүлэх байсан. Энэ онд шигшээ багийн тамирчид Найрамдалд бэлтгэлд гарсан. Тэнд архи хорьсон. Гэтэл Түвшинбаяр аварга өөрөө тамирчиддаа архи сөгнөж байсан гэж Найрамдлын харуул хамгаалалт нь гомдол гаргахыг сонссон хүмүүс байсан.

Түвшинбаяр бидний харж буй шиг дөлгөөхөн, сайхан сэтгэлтэй залуу биш аж. Монголчуудын буян заяаг даах ухаан түүнд дутжээ. Түүнээс Олимпийн хорооны даргын үүрэгт ажлыг нь нэн даруй хураах ёстой. Нандинцэцэгийн хэлснээр Түвшинбаяр бол ухамсар доогуур, ёс суртахуун дорой, бярандаа эрдсэн, араа дааж чадахгүй хулчгар эр аж. Түүний арыг дааж, Олимпийн хорооны дарга болоход нь дэмжлэг үзүүлсэн Монгол улсын ерөнхийлөгч Баттулга ч одоо түүнийг хамгаалж чадахгүй байх.

Тэр одоо хаана орогнож байгаа бол? Арай ... хэнийд .. биш ..

 

 

Ц.ЭНХБАТ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?