Б.БАТЦЭЦЭГ: " СИБИРИЙН ХҮЧ-2" ХИЙН ХООЛОЙН ТӨСӨЛ МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭР ДАМЖИНА

2021-04-07  

ОХУ-аас БНХАУ руу нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудал олон жил яригдаж ирсэн. Ерөнхий сайд Хүрэлсүхийн 2019 онд ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Оросоос Хятад руу нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэх асуудлаар Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК, Оросын талаас “Газпром” НХН, Хятадын талаас “Хятадын Үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци” (CNPC) 2020 оны арваннэгдүгээр сард хийн хоолойн төслийг ярилцсан. Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловын ахалсан бүрэлдэхүүн Монгол Улсад ажиллаж, хийн хоолойн төслийн Монголын талын ажлын хэсгийн дарга, Шадар сайд С.Амарсайхантай уулзлаа. Энэ үеэр ТЭЗҮ боловсруулах ажлыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг талууд баталсан. Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хий хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах төслийн ажил бодитоор хэрэгжих нөхцөл бүрдсэн.

 

 

Эх сурвалж: ГХЯ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?