ТУЧЕЛЬ: АВАРГУУДЫН ЛИГИЙН ДУНД ШӨВӨГТ НЭГ ХӨЛӨӨ БИД ТАВЬСАН

2021-04-08  

Портог 2:0-ээр талбай дээр нь хожлоо. Сэтгэл өндөр байна. Хожил хялбар олдоогүй. Портогийн хамгаалалтыг сэтлэх гэж нэлээдгүй зүдэрсний эцэст 2 гоол орууллаа. Аваргуудын Лигийн шигшээ дөрөвд үлдэх том алхам хийж чадлаа. Хариу тоглолт ч хялбар биш байх болно. Өнгөрсөн Бямба гарагт, Премьер Лигийн 30 дахь тойрогт бид Вест Бром багт 2:5 -аар хожигдсон сургамж биднийг сэрээсэн. Ийм ялагдлын дараа чухал хожил байгууллаа. Засах залруулах зүйл ч байна. Манай багийн ар талын 7 тоглогч, урдахь гурван довтлогчийн холбоо өнөөг хүртэл сайн жигдрээгүй байгаа нь анзаарагдлаа. Ямар ч гэсэн хожлын дараа супер аз жаргалтай байна. Аваргуудын Лигийн шигшээ дөрөвд үлдэх том алхмыг хийж чадлаа. Бидний өрөөсөн хөл аль хэдийнээ Аваргуудын Лигийн шигшээ 4-ийн дээсийг давж гишгэсэн. Челси баг хэнээс ч айхгүй. Аваргуудын Лигийн шилдэг найман багийн тоонд Челсиг оруулаагүй байсан. Тэгвэл бид шилдэг дөрөвд үлдэх боллоо. Энэ бол бидний эцсийн зорилго биш. Бид финалд хүрэхийг хүсэж байна. Өнгөрсөн улиралд Парис Сан Жермен багтай би Аваргуудын Лигийн финалд хүрч байсан. Энэ улиралд Челсиг хөтлөн энэ оргилд хүрэх болно гэж Томас Тучель хэллээ.
 
 
 
 
Э.ЛХАГВА
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?