Ч.НАРАНБААТАР( МҮОХ-ны дэд ерөнхийлөгч): ТОКИО-2020 ОЛИМПООС 2 АЛТ, 2 МӨНГӨН МЕДАЛЬ АВАХ БОЛОМЖТОЙ

2021-05-24  

-Та үе үе зоригтой таамаглал дэвшүүлдэг. Санахад, БТСХ-ны даргаар ажиллах байх үедээ, Бээжингийн олимпийн өмнө ч алтан медалийн тухай яриаг та гаргасан.

-Анх Бээжингийн олимпоос алтан медаль авчирна гэж намайг хэлэхэд хэн ч үнэмшээгүй. Гэтэл бид пара олимпийг оролцуулаад 3 алт, 2 мөнгө авсан. Дэлхийн 220 орноос Монгол улс анх удаа 31 дүгээр байр луу дэвшсэн. 150 байраар урагшилж, Ази тивдээ айргийн тавд орсон амжилт үзүүлсэн. Дараа нь Лондонгийн олимпоос түүхэндээ хамгийн олон медаль буюу 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн. Зөвхөн Бээжин, Лондонгийн олимпоос Монголын тамирчид 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл, нийтдээ 10 медаль авсан түүхтэй. Рио-2016-д амжилт буурч 2 медальтай ирсэн. Үүнийг ахиулах боломж бидэнд бий гэж харж байна.

-Амжилт өгсөх, олимпийн алтан медаль авах үндэслэлээс нэрлээч?

-Токио-2020 олимпод МҮОХ -ноос тамирчдаа системтэй бэлдсэн. МҮОХ-ноос хүсэлт тавьж, Олон Улсын Олимпийн Хорооны "Эв санааны нэгдэл" тэтгэлэгт төсөлд 17 тамирчин, багш, дасгалжуулагчийг хамруулсны үр дүн гарсан. Энэ тэтгэлэгт төсөлд хамрагдсан тамирчин, багш дасгалжуулагч бүрт 415 ам.долларын ( Нэг сая 200 мянган төгрөг) тэтгэлгийг 4 жилийн турш сар бүр олгосон. Тэтгэлэг энэ наймдугаар сараар өндөрлөж буй. Тэдгээр тэтгэлэгт хамрагдсан 17 тамирчнаас буудлагын Гүндэгмаа, жудогийн Урнаа, Сумьяа, боксын Чинзориг нарын 12 тамирчин олимпийн эрхээ авсан. Олимпоос медаль авчрахын тулд эхлээд эрх авах ёстой. Эхний үүргээ тамирчид амжилттай биелүүлсэн төсөл боллоо гэдгийг тайлангийн хурлаар хэлэлцсэн. Дээр нь Токио-2020 олимпод Монгол улс өөрийн түүхэндээ хамгийн олон тамирчин оролцуулах боломжтой. Бээжингийн олимпоос илүү нөхцөл байдалтай Токио-2020 олимптой золгож байна.

-Хэдэн тамирчин нэмж эрх авна гэж Та хүлээж байна?

-Одоогоор 25 эрх авсан. Параг хасаад. Нэмж 17-19 эрх авах бүрэн боломжтой. Жудо, гимнастик, 3 х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг , Хүндийн өргөлт, Гимнастик, Таеквондо, Хөнгөн атлетикийн төрлөөр олимпийн эрх нэмэгдэнэ гэж итгэж, хүлээж байна.

-Боксын Азийн АШТ-нийг Монголын боксчид зорьсон. Тэд нар нэмж эрх авчрах болов уу?

-Боксоос Чинзориг, Цэндбаатар, Мягмаржаргал( эм) нар 3 эрх авсан байгаа. Азийн аваргаас эрх нэмж олгохгүй.

-Токио-2020 олимпийн онцлогын хувьд?

Энэ удаа бид түүхэндээ хамгийн олон төрлөөр, хамгийн тамирчинтай Токио-2020 олимпод оролцоно. Цаг уурын хувьд Бээжинтэй төстэй. Тиймээс цагийн зөрүү болон цаг агаарын хувьд сөргөөр нөлөөлөх зүйлгүй . Энэ нь манай тамирчдад давуу тал олгох таатай нөхцөл. Дээр нь Засгийн газар бодлогоор дэмжиж, Үндэсний шигшээ багийн цалин 650 мянган төг байсныг 1 сая 500 мянга болгон өсгөлөө. Тамирчин бүрт 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа. Тамирчдын урам зоригийг нэмсэн, Олимпийн дэвжээнд өөрсдийгээ илүү дайчлах, хүчээ шавхах, санаа сэтгэлд дэм өгсөн, маш хэрэгцээтэй хөшүүрэг боллоо. Энэ бол тамирчдын ар гэр, мөнгө санхүүдээ санаа зовох ачааллыг хөнгөлсөн үйлдэл. Зөвхөн л бэлтгэл сургуулилтандаа анхаарч, олимпод амжилт гаргахад сэтгэл санааны хувьд бүрэн төвлөрөх таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ бүхэн тамирчдын амжилт гаргахад эерэгээр нөлөөлнө.

-Токио-2020 олимп. 2 алт, 2 мөнгө. Ерөөлтэй таамаглал. Таны ерөөл бат оршиг.

-Баярлалаа. Амжилт гаргахад тамирчдын сэтгэл зүй маш чухал. Өөртөө итгэх итгэл. МҮОХ, БТСХ үндэсний шигшээ багийн тамирчдадаа итгэж байгаа. Өнөөдөр л хэлж байгаа учраас таамаг гэж үзэж буй. Биелнэ гэдэгт итгэлтэй байна.

 

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?