"НЭГ БҮС НЭГ ЗАМ" САНААЧИЛГА БА МОНГОЛ УЛС

2021-07-28  

БНХАУ-аас гаргасан “Нэг бүс нэг зам” санаачилга, ялангуяа Монгол-Хятад-Орос гурван улсын эдийн засгийн коридор нь Монгол улсыг хөрш орнуудтайгаа худалдаагаа өргөжүүлэх, газраар Европын холбоо, далайн тээврээр Азийн орнуудтай холбогдох боломж олгох юм. Судлаачдын хэлж буйгаар Монгол Улс “Нэг бүс нэг зам” санаачилгад ихээхэн найдлага тавьж байгаа юм байна. Гэвч Монгол улсын өрийн түвшин ихээхэн өндөр түвшинд байгаа бөгөөд 2020 оны байдлаар нийт гадаад өрийн хэмжээ нь ДНБ-ых нь 244.8%-тай тэнцэж байсан байна. Дэд бүтцээ хөгжүүлэхэд зориулж Хятадаас нэмж их хэмжээний зээл авснаар Монгол Улс өрөө тогтвортой төлж чадахгүй байдалд орох эрсдэлтэй юм.

  • Ярилцлага: Судлаач, Б.Уранчимэг

2013 онд “Нэг бүс нэг зам” санаачилгыг анх гарсан цагаас нь эхлээд дэмжиж ажиллахаа илэрхийлж хамгийн түрүүнд элссэн орнуудын нэг бол Монгол Улс. Монгол Улсын үе үеийн Засгийн газар, төрийн тэргүүнүүд энэ санаачлагыг дэмжиж ажиллахаа удаа дараа илэрхийлж байсан. Жишээлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021.07.16-ны өдөр БНХАУ-ын дарга Ши жиньпинтэй утсаар ярихдаа Монгол Улс цаашид “Бүс ба Зам” санаачилгыг идэвхтэй дэмжиж, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, хүн төрөлхтний төлөөх хамтын ирээдүйг цогцлооход Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна” гэдгийг илэрхийлсэн. Гэвч дэлхийн хөгжлийн төв судалгааны байгууллагаас “Нэг бүс Нэг зам” санаачилгын хүрээнд дэд бүтцээ хөгжүүлэхийн тулд нэмж зээл аваад, авсан зээлээ тогтвортой төлж чадахгүй байдалд хүрэх, өрийн хямралд өртөх өндөр эрсдэлтэй 8 орноор Монгол Улс, Тажикстан, Лаос тэргүүтэй улс орнуудыг нэрлэж байсан.

  • Ярилцлага: Судлаач, Б.Уранчимэг

Монгол Улс 2020 оны эцсээр БНХАУ-д ДНБ-ийхээ 30 орчим хувьтай тэнцэхүйц хэмжээний өртэй байсан. Мөн БНХАУ-ын зүгээс короновирусын цар тахлын үед “Бүс ба зам” санаачилгын гишүүн улс орнуудад тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүдээ шийдвэрлэхэд нь зориулж маш их хэмжээний тусламж, зээл өгсөн. Энэ хүрээнд Монгол Улс анх удаагаа БНХАУ-аас 100 сая ам.долларын зээл авсан. Хэдийгээр БНХАУ-ын зүгээс “Бүс ба зам” санаачилгын зорилго бол нийтээрээ хамтран ажиллаж, хамтдаа хөгжих гэж зарлаж байгаа боловч нөгөө талаараа БНХАУ-ын хүн амын нягтаршил, хүйсийн тэнцвэргүй байдал ихсэж, ундны усны хомсдолд орж байгаа тул “Бүс ба зам” санаачилгын хүрээнд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хятад ажилчид орж ирэх вий гэсэн хардлага мөн зарим хүмүүст байгаа.

  • Ярилцлага: Хятад судлаач, Түүхийн ухааны доктор Ж.Баясах

Монгол Улс 2014 онд “Нэг бүс нэг зам санаачилга”-д нэгдсэн. Энэ санаачилгад 67 улс нэгдсэн бөгөөд эхний 6 дэмжигч орны дунд БНХАУ, ОХУ, Монгол Улс гурав байгаа. 2020 оны сүүлээр Европын удирдлагуудад хандаж Ши Жинь Пин дарга уриалга гаргахдаа Брюсел, Бээжин хоёрыг холбосон төмөр зам барих, бөгөөд энэ төмөр зам Монголоор дайрна, Эдийн засгийн коридор гэдэг утгаараа ямар юм хийж болдогийг дэлхийд харулна гэж хэлсэн. Бид эдийн засгийн коридорт нэлээн их итгэл найдвар тавьж байгаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?