ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ХААСАН НЬ ХҮҮХДҮҮДИЙГ БОЛОВСРОЛЫН ХОЦРОГДОЛД ОРУУЛЖ БАЙНА

2021-07-29  

Дэлхий дахинд коронавирус цар тахал тархаад гурав дахь жилийнхээ нүүр үзэж байна. Энэ цар тахалд манай улс ч нэрвэгдсэн. Улмаар эл тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд 2019- 2020, 2020-2021 оны хичээлийн жилийг бүтэн өнжиж, сургууль, цэцэрлэг хоёр жил карантиллаа. Энэ хугацаанд хамгийн их хохирч буй нь хүүхдүүд. Хэдийгээр теле хичээл үзэж буй ч танхимын хичээлтэй адилгүй тул хичээлийн хоцрогдол маш ихээр үүсч буйг эцэг эхчүүд ч тэр, Боловролын сайд нь хүртэл ярьж буй юм.

  • ЯРИА: Иргэн: Т.ТӨМӨР-ОЧИР: 

Манай охин өнгөрсөн намар нгэдүгээр ангид орсон. Тэгээд эхлээд цагаан толгойн үсгээ үзэж эхэлж байтал өвчин гарч ирээд сургууль хагаад, карантилсан. Түүнээс хойш цахим хичээлээр үсэг заагаад л байсан. Хүүхдүүд зурагтаар зааж байгаа хичээл харахаараа сайн ойлгодоггүй юм билээ. Ах нь гээд тавдугаар ангийн хүүхэд бий. Том хүн байхгүй, ажил ихтэй учраас яс суугаад зааж чадахгүй. Цахим хичээлийн хоцрогдол маш их байна. Манай охин 35 үсгээ цээжлээд бичихийн хувьд бичиж байна. Үсгээ цээжилсэн хэрнээ уншилт маш муу. Одоо хоёрдугаар ангид орохоороо нэгдүгээр ангидаа сайн сураагүй хүүхэд яах юм бүү мэд.

  • ЯРИА: Иргэн: О.ЦОЛМОН: 

Би Баянзүрх дүүргийн иргэн. Манай хүүхэд долоон настай. Уг нь ном дүрмээрээ бол өнгөрсөн намар хичээлд орох байсан. Гэхдээ коронавирусээс үүдэлтэй дахиад сургууль, цэцэрлэг хааж, хоцрогдол үүсч магадгүй гэж бодоод хүүхдээ оруулаагүй. Энэ жил оруулахаас өөр аргагүй. Өмнө нь хоёр жил бараг цэцэрлэгт явсан яваагүй хоёрын хооронд байсан болохоор сурсан бүх юмаа мартчихсан, тиймэрхүү байдалтай байна. Энэ намар хичээл орж эхэлвэл хүүхдийн хичээлийн хоцрогдлоос болоод нэлээд зүдрэх байх аа гэж бодож байна.

  • ЯРИА: Иргэн: Т.ГЭРЭЛТУЯА: 

Ковидтой холбоотой хүүхдийн хичээл сургуулийн хоцрогдол их, нэлээн асуудал үүсч байна гэж миний хувьд бодож байна. Манай хүүхэд дөрөвдүгээр анги төгссөн. Сүүлийн хоёр жил буюу 3,4-р ангидаа танхимын сургалт аваагүй, нэг улирал шахам хичээллээд ковидоос болж тарсан. Танхимын хичээл, теле хичээл асар ялгаатай. Багш нь хичээлээ өөрөө заах, хүүхэд эргүүлээд харилцаа үүсгээд багшаасаа асуулт асуух холбоо харилцаа байхгүй. Түүнээсээ болж хичээлээ ойлгохгүй өнгөрөх, нөхөж хийхгүй байх асуудал гарч байна. Хүүхдүүдийн хичээл орохгүй байгаа ч аав ээжийнх нь ажил орж байгаа учраас харах хүнгүй, хичээл хийлгэх хүнгүй болдог. Залуу гэр бүлүүд хүүхдийнхээ хичээлийг нөхөж хийлгэх асуудал хомс байна. Нөхцөл нь бүрдэхгүй, зав нь таарахгүй байгаа. Тиймээс хичээл маш их хоцрогдож байна.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ккк:Энд нэг их санаа зовоод рэрэггүй.Ганц монгол бишээ,дэлхий даяар болж байгаа асуудалд бид зовоод нэмэргүй_Тэгээд ч үнэхээр сурах хүсэлтэй хүүхдүүд бөл нэг их санааа зовоодбайх хэрэг биш. Сурах боломж олон сувгаар байна. Хоцорсонч хичээл зүгтгэлтэй хүүхэд нөхөөд сурчихнаа.. Та нар чинь хүүхдээ хэдэн анги алгасуулаад хуурамч дүнгээр анги дэвшүүлдэг л биздээ.ккк 2021-07-29
Төстэй мэдээ
Э.ЛХАГВАСҮРЭН: МОНГОЛЫН ТЕННИСЧИДИЙН ОЛИМПОД ОРОЛЦОХ МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЛЭЭv
ШИРЭЭНИЙ ТЕННИС МОНГОЛД" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД А.ХУЛАНГИЙН БҮТЭЭЛ ШАЛГАРЛАА
Ч.НАРАНБААТАР( МҮОХ-ны дэд ерөнхийлөгч): ТОКИО-2020 ОЛИМПООС 2 АЛТ, 2 МӨНГӨН МЕДАЛЬ АВАХ БОЛОМЖТОЙ
U-15 CHALLENGE" -ИЙН САГСЧИД ДАШТ-Д ОРОЛЦОХООР ШАЛГАРЛАА
Д.ОТГОНБАТ: " АРИГ" БАНКИЙГ БУЛААХАД МОНГОЛ БАНКНЫ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУД ОРОЛЦСОН "Эрэл"-ийн Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Отгонбаттай ярилцлаа.
ЗУРХАЙЧ З.САНЖДОРЖ: ЭМЭГТЭЙ ХҮН ТӨРИЙН ЭРХИЙГ БАРИНА
АНТОНИ МИЛЛЕР: МОНГОЛ УЛС ТАСРАЛТГҮЙ БУУЛТ ХИЙСЭЭР БАЙНА
Б.НАМИНЧИМЭД: ӨМНӨД МОНГОЛЧУУД ХЭЛ БИЧГЭЭ ХААЛГАЧИХВАЛ МОНГОЛ ГЭХ СОЁЛЫН ДАЛАЙД ЦУТГАХ НЭГЭН ТОМ МӨРӨН ШИРГЭНЭ
М.Мандахмягмар: ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн I курсийн оюутнууд хамрагдах боломжтой
АРХАНГАЙН ЦАГААН ДАВААНЫ УРУУ УРСАЖ БУЙ БЕНЗИН ЛҮҮ ТАМХИНЫ ИШ ХАЯСАН ХҮМҮҮСИЙГ ОЛЖ ТОГТООХ ЁСТОЙ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?