Б.СОДБОЛОР: ЙЕМЭНД ХАР ӨМСГӨЛГҮЙ ГАРААД ХАЛДЛАГАД ӨРТӨХ ШАХСАН..

2021-09-08  

(Арабын Йемэн улсад нэг ажилласан Монгол улсын ширээний теннисний хошой аварга Содболорын тэмдэглэлээс..)

Тэртээ, 2008 онд Арабын нэгдсэн Йемэн улсад охидын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар нэг жил ажилласан. Энэ арван хоёр сарын хугацаанд тус улсын ёс заншил, соёлтой нь танилцах нь сонирхолтой ч, дасан зохицох гэдэг нь ихээхэн асуудал дагуулж байсансан.

Бурханы авралаар л Монгол улсад эмэгтэй хүн боож төржээ л гэж залбирсан. Арабад эмэгтэй хүний эрх гэж бараг байхгүй. Эмэгтэйчүүд нь бүгд битүү хар хувцас өмсөнө. Йемен бол дэндүү бүгчим халуун. Хар халуунд тэр хар хувцсаа өмсөөд гадуур явна гэдэг бол маш хүнд, дээр нь тээртэй санагдсан. Нэг удаа энэ хар өмсгөлөө өмсөлгүй гарснаас болж халдлагад өртөх шахаж билээ. Багшлахын хажуугаар Англи хэлний маань дамжаанд явна. Хичээлийн танхим байрны дэргэд шахуу учир залхуу хүрээд энгийн хувцастай гараад туучихав. Үүдэнд суух, манай байрны сахиул намайг бүлтийтэл хараад, баяртай гээд гар хуруугаа дохиод л уриалгахан үдэв. Түүнийг Саллим гэдэг. Тэр бид хоёр бие биендээ дургүйгээ мэднэ. Гэтэл тэр нэг л хачин сайхан зан гаргав. Дамжаагаа дуусгаад, 2 цагийн дараа байрандаа иртэл нөгөө "үмхий" Саллим чинь тэр хавийн эр хүйстэй болгоныг манай гэрийн үүдэнд жагсаагаад суулгачихжээ. (Уг нь бол сүртэй сэкси хувцас өмсөөгүй. Ердөө л бие барьсан биеийн тамирын хувцастай гарсан. Араб эрчүүдийн нүдэнд дотуур хувцас өмсөн гадуур явж буй эмэгтэйтэй адил харагддаг бололтой)

Би ч тэр эрчүүдийн цоо ширтэх харцыг мэдэрч, зогтусан, буцаж ч болдоггүйч урагш ч гишгэж чаддаггүй. Гэрийнхээ хаяанд ирчихсэн учир тэдгээр араб эрчүүдийн өлөн харцанд бараг чанагдах шахан байж зүтгэсээр гэрийнхээ үүдэнд хүрч, - F...g Sallim open the door гээд хаалгаа дэлбэ өшиглөөд орж билээ.

Уур сагсайж, уушиг зүрх амаар гарах шахсан. Түүн лүү харж байгаад,- If I do this again, I will kill you. No, I will shoot you.. гэж өөрийн мэдэлгүй түүн лүү англиар хашгирсан. Саллим ч миний өөдөөс Арабаар хашгирч, тэр хавиар л " элгийн" хэрүүл болж билээ. Бас нэг хачирхалтай юм гэвэл, Йемэн улс маш гоё далайтай. Гэвч тэр далайд эмэйгтэйчүүд орох тохиолдолд нөгөө хар өмсгөлөө тайлах эрхгүй. Жилийн хугацаанд тухайн орны аж амьдрал, зан заншилтай танилцангаа, манайхаас тэс өөр ертөнц гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрч билээ.

Олон хөөрхөн шавь нартай болсон. Арабад охидоо 13-14 насанд нь хадамд гаргах нь энгийн үзэгдэл. Шавь нар маань өдийд өсөж өндийгөөд, сайн айлд бэр орцгоосон байх л гэж найдна.

No description available.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?