Н.ГАНТУЛГА: ДАХИН ЛУЙВАР ХИЙЛГЭХГҮЙН ТУЛ "ХАР МАШИН"-ААС ТАТГАЛЗАНА

2021-09-21  

 2012 оноос өнөөдрийг хүртэл төрийн бүх шатны сонгуульд хэрэглэж ирсэн Dominion Voting Systems компанийн New image cast төхөөрөмж буюу бидний хэлж заншсанаар “хар машин” нь хэт хоцрогдсон, иргэд, улс төрийн намуудын илэрхийлж байгаагаар сонгуулийн санал тоолох явцад луйвар хийх боломжтой. Ийм байр суурийг Иргэний Зориг Ногоон Намаас Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшиж буй Гантулга хуваалцлаа.

Иргэн Ган-Очирын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө санал тоолох автоматжуулсан системийн луйвар хийх боломжтойг дэлгэсэн баримт бэлхэнээ харуулж байна. Тиймээс Төрийн бүх шатны сонгууль хараат бус, тэгш, шударга, чөлөөт байдалд явагдах үндсэн нөхцөл нь иргэд саналаа чөлөөтэй өгөх, өгсөн санал нь “хулгайлагдахгүй” гэдэгт итгэл дүүрэн байх үүднээс сонгогчдын саналыг “хар машин”-аар бус 100 хувь гараар тоолох нь зүйтэй гэж үзэж байна.

Жишээ нь: дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох Англи, Герман зэрэг улсууд хар машинаас татгалзсан байдаг бөгөөд 100 саяас дээш хүн амтай Япон, ОХУ-д сонгуулийн дүнг гараар тоолж байна. Тиймээс хар машинаар санал тоолохоос татгалзах уриалгыг ИЗНН гаргалаа гэж тоймч Гантулга хэллээ.

No description available.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?