Ядуу буурай, хүн ам бага, жижиг орнуудад ардчилал өг. Тэдэнд хөгжиж буй гэсэн цол гуншин зүүлгэ. Тэдэнд мөхөж буйг нь мэдэхгүй болтол нь хүний эрх эдлүүлж, юу дуртайг нь хийлгүүл. Либератари, либерал үзэл суртлыг бага залуу, өсвөр насны хүүхдүүдэд нь зааж бэлтгэ.
Дараачийн улс төрийн тогтолцоо залгамжлах үе ирэхэд нь өөрсдийнх нь үр сад эх орноо бидний заасан ардчиллаар мөхөөх болно. Тэдэнд мөнхийн сайн сайханд хүрнэ гэсэн хуурамч итгэл бий болго. Тэд яг хавхан дээрх бяслаганд дурлах хулгана мэт хошуурцгаах болно гэж АНУ-ын Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Аллен Даллес хэлсэн үг ишлэл болтлоо түгжээ.
Энэ үг, өнөөгийн Монголын нийгмийн дүр төрх, ирээдүйг бэлхнээ хэлж өгч байх шиг. Монгол улс урхидсан бяслагыг идэх гэж зүтгээд хавханд орсон хулганатай зүйрлэм болжээ.
Ц.ЭНХБАТ