ХОЁР ЖИЛ ХААЛТТАЙ БАЙСАН КИНО ТЕАТРУУД НЭЭГДЭЖ, 50 ХУВИЙН ДҮҮРГЭЛТТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

2021-09-23  

Коронавирусийн цар тахлаас улбаалан олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, кино театруудыг хоёр жил орчим хугацаанд хаагаад байсан. Улмаар үйл ажиллагаагаа хаалгасан газруудын ажилчид ажлын байраа алдаж, хүнд байдалд ороод байсан билээ. Тэгвэл өнгөрөгч наймдугаар сарын 27-ны өдрөөс Засгийн газрын зүгээс  кино театрууд тал хувийн дүүргэлттэйгээр ажиллахыг зөвшөөрч ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийхийг үүрэг болгожээ. Ийн нээгдсэн хэдий ч, удаан хугацаанд ажиллаагүй учир үзвэрээс олсон орлогоороо зөвхөн ажилчдынхаа цалинг тавьж буйг тэд онцолж байлаа. 

Cinemanext кино театрын зохион байгуулагч Б.Отгонсүрэн:

Cinemanext кино театр нь наймдугаар сарын 27-ноос эхлэн “Хариуцлагын гэрээ” хийснээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Бид хоёр жил гаруй хугацаанд ковидын улмаас ажилгүй байсан учир 50/50 хувийн дүүргэлттэйгээр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, хоёр цаг тутам кино танхимуудаа ариутган үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагаагаа 

Cinemanext кино театрын ажилтан: 

Cinemanext кино театр халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлчлүүлэхээр орж ирсэн иргэд гар утсаараа QR код уншуулж, уншуулах боломжгүй иргэд халуунаа хэмжүүлж гараа ариутгаад, регистр болон гар утасны дугаараа тэмдэглүүлээд үйлчлүүлж байна. Кино теарт орж ирж байгаа хүмүүс 50 хувийн дүүргэлттэй байгаа учир цөөн тоогоор үйлчлүүлж байна. 

Кино театраар үйлчлүүлж буй иргэн Б.Санчир:

Кино театр ашиглалтад орсон цагаас хойш их сонссон ч, ирж үзээгүй байсан. Өнөөдөр гэр бүлийнхээ хүнтэй хамт кино үзэхээр анх удаа үйлчлүүлэх гэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас кино театрууд хаагдаж, залуус цагаа зөв боловсон өнгөрүүлэх газаргүй, ихэвчлэн хорионд байсан. Кино театрууд нээгдсэнээр залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, стрессээ тайлж байгаад баяртай байна.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?