ГЭМГҮЙ ИРГЭДЭД ХҮЧЭЭР ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭЖ, ХИЙМЛЭЭР ЯЛ ТОХДОГ ХУУЛИЙНХНЫ ХЭЛМЭГДҮҮЛТИЙГ ЗОГСООНО

2021-10-13  

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмуудыг бүхэлд нь дүгнэвэл нотол, нотолж чадахгүй бол цагаатга гэдэг зарчмыг Монгол Улс үндэсний хууль тогтоомждоо нутагшуулсаар иржээ. Үүнийг нөгөө талаар нэг гэмгүй хүнийг хилсээр ялласанд орвол арван гэмт хэрэгтэнг сулла гэдэг хэлц үгээр ч илэрхийлсэн байдаг. Товчдоо гэмт хэрэгтэнг олж илрүүлэх, гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, түүнд ял шийтгэл ногдуулах нь төрийн үндсэн чиг үүрэг. Хэрэгтнээр өөрөөр нь хэргийг нотлуулах, тулгах, хилс ял шийтгэхээс үргэлж зайлсхийж, тийм хэлмэгдүүлэлтийг ямар ч үед гаргаж болохгүй.

Харин хуулийнхан хуулиар гадуур ажиллаж, хэн нэгнийг хэлмэгдүүлэхийг хэзээ ч, хэрхэвч зөвтгөж болохгүй. Иймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн, дээр дурдсан Үндсэн хууль болон бусад хуулийн амин сүнсийг хамгаалахыг зорьсон” гэсэн юм гэж Эрүүгийн хуулигд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Энхбаяр хэлсэн юм. Шинэчилсэн хэлбэрээр батлагдах аваас хууль хүчний байгууллагынхны гэмгүй иргэдэд хүчээр хэрэг тулгадаг, дарамт үүсгэн өөрөөр нь нотлуулдаг, ял тохдог хуулийнхны өнөөгийн үйл ажиллагаа таслан зогсох болно үзэж байна тэр нэмж тодотгосон.

 

Эх сурвалж: Зууны мэдээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?