УИХ-ЫН ГИШҮҮД СОНГОГДСОН ТОЙРОГТОО ДАВУУ ЭРХ ЭДЭЛДЭГ НЬ ҮРГЭЛЖИЛСЭЭР...

2021-10-13  

Өмнө нь, 2008, 2012 онд, УИХ-ын гишүүн бүр тойрогтоо нэг тэрбум төгрөгийн төсөв суулгуулдаг давуу эрх эдэлдэг байсан. Үүнийг нь 76 сангийн сайдтай боллоо, эдийн засгийг 76 хувааж жижигрүүллээ, хөгжлийн төсвөөс ухарлаа, сонгуульд давуу эрх эдэллээ гэж шүүмжилсээр зогсоосон. Гэвч "баас хатавч, үмхийгээ тавьдаггүй"-н үлгэр үргэлжилсээр аж. Гишүүд тойргийнхоо төсвийг хяналтандаа байлгах арга замаас гишүүд холдсонгүй.

Тухайлахад, ирэх оны улсын төсөвт гэхэд л тойргоос сонгогдсон гишүүдээс нийтдээ 10 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн тухай Сангийн Яам мэдээлээ. Дээр нь, орон нутгийн хөрөнгө оруулалтыг эрэмблэх эрх дархыг тухайн тойргоос сонгогдсон гишүүд эдэлж буй юм байна. Энэ бол 2024 оны УИХ-ын сонгуульд өнөөгийн гишүүд давуу эрхээ эдэлнэ гэсэн үг. Үүнийг нь улс төрийн бусад нам хүчин хамтарч, шахаж өөрчилж үл чадваас 2024 оны УИХ-ын сонгуульд МАН дахин олонхи болох нь суурь нь тавигджээ.

No description available.

Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?