МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ КАЗИНОГ НЭЭХ НЬ ТУЙЛЫН ЗӨВ

2021-10-13  

Казино бол уул уурхайн бизнесээс илүү үр ашигтай гэдэг нь нэгэнт нотлогдсон. Аялал жуулчлал хөгжүүлье л гэж зорьж буй бол Казиног нэн даруй байгуулах шаардлагатай. Гэмт хэрэг дэгдэнэ, янхан, биеэ үнэлэх явдал газар авна гэдэг бол хоосон болгоомжлол. Хувь хүн биш, төр өөрөө энэ бизнесийг гартаа авч, удирдах нь оновчтой. Алсдаа "Эрдэнэс таван толгой"-гоос ч илүү ашиг өгнө.

Учир нь уурхайн баялаг дундарч, хоосордог бол Казино улам хөгждөг. Ямар ч гэсэн Монгол улсын эдийн засаг хүндэрсэн тул нэн яаралтай мөнгө олох салбарыг дэмжих арга саамыг УИХ, Засгийн газар эрэлхийлэх болсон. Ховор ан амьтнаа агнуулах журмыг өөрчилж, тоо толгойг нь нэмэгдүүлэх, кокайны төрлийн ургамлыг тарьж ургуулж, гадагшаа худалдаалах, Казино байгуулах зэрэг төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьчихлаа. Үүнээс эдийн засгийн хамгийн өндөр ач холбогдолтой нь Казино.

-Казино бол маш том эдийн засгийн том эргэлттэй бүтэц. Түүнийг зөв зохион байгуулах ёстой. Мөнгө угаалттай нь холбогдож болохгүй. Тэгвэл олон улсын хэмжээнд эдийн засгийн хориг тавиулах аюултай. Энэ аюулаас сэргийлж чадвал Казиног байгуулахад асуудалгүй. Хориглох ч шаардлагагүй гэж сангийн сайд Жавхлан байр сууриа илэрхийлсэн.

Монголд казино байгуулах цаг нь болжээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?