2019 онд анх халдвар авсан 200 мянга гаруй хүнээс шинжилгээ авч, вирус хаанаас, хэрхэн хүнд тархасныг тодорхойлохоор болсон байдаг. Тэдгээр хүмүүсээс авсан цусны дээжийг өнөөг хүртэл Уханий Цусны төвд хадгалж байгаа аж. Түүнээс хойш хоёр жил өнгөрч буй тул хадгалах хугацаа нь дуусах дөхжээ. Харин Хятад улсын Эрүүл мэндийн хорооноос цусны дээжийн хугацаа хоёр жил болсны дараагаар шинжилгээг хийж эхэлнэ гэж мэдэгдсэн байна.
Дээжийг зөв хадгалсан тохиолдолд халдварын эсрэг биетийг илрүүлэхэд асар их тустай хэмээн тэд үзэж буй аж.
Халдварын дэгдэлтийн хугацааг тодорхойлоход энэ шинжилгээ тусална гэдэгт итгэлтэй байна. Дэлхий нийт бидний дүгнэлтийг хэрхэн хүлээн авах нь тодорхойгүй. Гэвч Хятад халдварын гарал үүслийн судалгаанд нухацтай хандаж байгаагаа олон нийтэд зарлаж байгаа нь энэ юм” гэж Хятадын Гадаадтай харилцах консулын дэлхийн эрүүл мэнд хариуцсан ахлах ажилтан Янжон Хуан мэдэгдлээ. Мөн Вандербилт анагаах ухааны их сургуулийн доктор Виллям Шаффнер
Цар тахал анх Хятадын хүн амын дунд хэрхэн тархсаныг мэдэх гайхалтай боломж олдож байна. Дээрх цусны дээжүүд анхны халдвар авсан хүний нас, ажил мэргэжил болон яг хаанаас авсныг хэлж өгөх байх гэдэгт найдна. Гэхдээ цусны дээжийн хадгалалт, хоёр жил болсон зэрэг нь хариу үнэн зөв гарахад нөлөөлөх асуудал юм. Мөн эрүүл хүмүүсээс дээж авах нь шинж тэмдэггүй халдваруудыг илрүүлнэ. Учир нь цар тахал шинж тэмдэггүйгээр тархаж болдог гэдгийг өнгөрсөн хугацааны туршилтаар бид ойлгосон” гэж Вандербилт анагаах ухааны их сургуулийн доктор Виллям Шаффнер байр сууриа илэрхийлсэн юм. Харин Колумбын их сургуулийн вирус судлаач Мауреен Миллер-“Хятадын талд маш чухал мэдээлэл байгаа. Гэхдээ судалгааг хийхдээ гадаадын шинжээчдийг оролцуулахгүй бол нэг улсын эрдэмтдийн гаргах дээрхи Хятадын судалгааны үр дүнд дэлхий нийт итгэх боломжгүй гэж эргэлзэж буйгаа хэллээ.
Түүхийг сөхвөл, халдварын анхны тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сарын 08- нд бүртгэгдсэн хэмээн Хятад улс үзэж байгаа ч ДЭМБ-ын хамтарсан судлаачдын баг үүнээс ч өмнө халдвар тархсан байж болзошгүйг мэдээлсэн.Тухайн үед АНУ-ын Тагнуулын албанаас халдвар амьтнаас хүнд тархсан тухай баримтыг дэлгэсэн. Энэ үеэр тус улсын ерөнхийлөгч Жо Байден- “Цар тахлын гарал үүсэлтэй холбоотой чухал мэдээлэл БНХАУ-д байгаа нь үнэн. Гэвч тус улсын Засгийн газар энэ мэдээллээ дэлхийн шинжээчидтэй хуваалцахаас өнөөг хүртэл болгоомжилсон хэвээр. Тэгсэн хэрнээ АНУ-ын Форт Детрикийн лабораториос уг вирус алдагдсан хэмээн Хятад улс зарлаж байсан" гэж Хятад улсыг буруутгалаа.
Эх сурвалж: Зууны мэдээ