ЕВРАЗИ ДАХЬ ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗАРЦУУЛАЛТ НЬ АШИГГҮЙ ӨРИЙН ДАРАМТ БОЛЖЭЭ

2021-11-18  

Еврази дахь хятадын хөрөнгө оруулалт зарцуулалт нь ашиггүй өрийн дарамт болжээ.

Хятадын бүс ба зам нэгдэлд одоогоор 16 улс нэгдээд байна. Хятад улс анх 2021 оны дундаас эхлээд эдгээр 16 улсад  төмөр зам болон авто зам, цахилгаан эрчим хүч, атомын цахилгаан станц зэрэгт  их  хэмжээний  хөрөнгө оруулсан. Ингэж хөрөнгө оруулсан гол шалтгаан нь төв ази болон зүүн европ, төв европын улсууд нь далайгаас асар их зайтай байдаг. Үүнээс шалтгаалан далайн тээвэр хөгжих боломж муу, зардал нь өндөр байдгаас шалтгаалан төмөр зам болон, авто замын тээвэр хөгжүүлэлт нь дэлхийн хамгийн том эдийн засгаараа хоёрт орж байгаа улс хятадтай холбогдох хуурай замын гүүрийг барьж байна гэж үзсэн байдаг.

Монгол, Киргиз,  Монтенегро, Тажикстан зэрэг 16 улсад Хятад улс нь маш их хэмжээний хөрөнгө оруулсан боловч эргээд энэ улсуудын засаглалын чанар муу байгаагаас шалтгаалаад хөрөнгө оруулалтын өгөөжөө тэр болгон хүртэж чадахаа больсон байна.

2017 онд ОУВС-аас Монгол Улсад эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд 5.5 тэрбум ам.долларын аврах багц олгохыг зөвшөөрсөн бөгөөд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг түншүүд гурван тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болжээ.  Монгол Улс, ялангуяа тахлын дараа, нөөцөөс хамааралтай эдийн засагтай, нийлүүлэлтийн сүлжээ, зах зээл нь тасарсан эмзэг орон гэж тооцогддог.

  • Ярилцлага :  Т. Эрдэнэбилэг –Эдийн засагч

Хятадын бүс ба зам нэгдэлд одоогоор 16 улс нэгдээд байна.Хятад улс анх 2021 оны дундаас эхлээд эдгээр 16 улсад  төмөр зам болон авто зам, цахилгаан эрчим хүч, атомын цахилгаан станц   зэрэгт  их  хэмжээний  хөрөнгө орууллсан.Ингэж хөрөнгө оруулсан гол шалтгаан нь төв ази болон зүүн европ, төв европын улсууд нь далайгаас асар их зайтай байдаг.Үүнээс шалтгаалан далайн тээвэр хөгжих боломж муу, зардал нь өндөр байдгаас шалтгаалан төмөр зам болон, авто замын тээвэр хөгжүүлэлт нь дэлхийн хамгийн том эдийн засгаараа хоёрт орж байгаа улс хятадтай холбогдох хуурай замын гүүрийг барьж байна гэж үзсэн байдаг.Энэ 16 улсад Хятад улс нь маш их хэмжээний хөрөнгө оруулсан боловч эргээд энэ улсуудын засаглалын чанар муу байгаагаас шалтгаалаад хөрөнгө оруулалтын өгөөжөө тэр болгон хүртэж чадахаа больсон.

  • Ярилцлага :  Д. Бадмаараг – Судлаач

-2017 онд ОУВС Монгол Улсад 5.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх багцыг баталж, Хятадын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юаний своп хэлцлийг гурван жилээр сунгахыг тусгасан.  Гурван жилийн дараа буюу тахлын эхэн үед Монгол Улс нөөцөөс хамааралтай эдийн засагтай, нийлүүлэлтийн сүлжээ, зах зээл нь тасалдсан шиг маш эмзэг орон гэж харагдсан.  Монгол Улс 2020 онд коронавирус (COVID-19)-аас 500 гаруй сая ам.долларын тусламж авсан бөгөөд үүний 326 сая ам.доллар нь гадаадын зээл тусламж юм.  Энэ нь улсын өрийг ДНБ-ий 70 хувьд хүргэв.  Улсын болон хувийн хэвшлийн нийт өр эдийн засгийн нийт бүтээгдэхүүний 300 орчим хувьд хүрсэн.

  • Ярилцлага : Т. Эрдэнэбилэг – Эдийн засагч

Бүс ба зам нэгдлийн санхүүжилтын  хүрээнд Монгол, Киргиз,  Монтенегро, Тажикстан гэх мэт улсууд бол асар их хэмжээний санхүүжилт авсан.Гэхдээ энэ дөрвөн улс нь өөрийн засаглал муугаас шалтгаалж,  дээрээс нь covid-19-с шалтгаалж эдийн засаг нь хямарсанаас шалтгаалж өрөө төлж чадахгүй өрийн дарамтанд орсон. Энэ нь эргээд Хятадын талыг өөрийн оруулсан санхүүжилтын үр ашгыг хүртэж чадахгүй хүндрэлд оруулсан байгаа.Гэхдээ энэ дөрвөн улс дундаас монгол улсын өрийн хэмжээ бол бага.2022, 2023 онд Монгол улсад шаардлагатай санхүүжилтын хэмжээ 800 сая ам.доллар байгаад 2024 онд энэ нь 600 сая ам.доллар болж багасч байгаа юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
КОЙН ХУДАЛДАЖ АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?