ШРИЛАНК УЛС ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЯНАЛТЫН ҮНЭЭ ЦУЦАЛЖЭЭ

2021-11-19  

Шри Ланкийн засгийн газар бараа бүтээгдэхүүн авах гэж олон цагаар дугаарлан зогсож байгаа асуудлыг таслан зогсоох зорилгоор хэд хэдэн чухал хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хяналтын үнийг саяхан цуцаллаа.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас улаан буудайн гурил, хуурай сүү, цемент, хийн түлш зэрэг бүтээгдэхүүний хяналтын барааны жагсаалтаас хасах арга хэмжээ авч, импортлогчдод дотоодын зах зээлд үнээ нэмэх замыг зассан байна.

Хэдэн сарын турш ард иргэд хуурай сүү, будаа, хийн түлш болон бусад хэрэгцээт зүйлсийг худалдаж авахын тулд өдөр бүр төрийн байгууллагуудын гадна дугаарлан зогссон. 2021 оны 9-р сарын сүүлчээр засгийн газраас үнийн хяналтыг цуцлах шийдвэр гаргасны дараа будааны үйлдвэрийн эзэд цагаан будааны жижиглэнгийн шинэ нэмэгдсэн үнийг зарласан.

Энэ оны 8-р сарын 31-нд 21 сая хүн амтай энэ аралд хоол хүнс, эм тариа болон бусад чухал зүйлсийн хомсдол үүссэнтэй холбоотойгоор засгийн газар онц байдал зарлаж бараа бүтээгдэхүүний хяналтын үнийг тогтоосон юм. Энгэснээр тариаланчид цагаан будаагаа төрийн байгууллагад зарсан нь цар тахлын үед гадаад валютын хомсдолд хүргэсэн байна.

Төв банкны ерөнхийлөгч Нивард Кабраал сүүлийн гурван сарын турш Коломбо боомтод хаагдсан хуурай сүүний  ачааг гаргахад 50 сая ам. доллар олгосон байна.  Үүний дараа хяналтын үнэ цуцалмагц сүүний нунтаг импортлогчид хамгийн түрүүнд үнээ нэмсэн байна.

 

  • Асела Сампат - Хэрэглэгчийн эрхийн төлөө тэмцэгч

“Шаардлагатай бүх барааны үнийг нэмсэн нь хүмүүс өдөр тутмын хүнсний хэрэгцээгээ хангахад хэцүү болсон. Энэ бол үнэхээр том асуудал юм. Талх нарийн боовны холбоо хэлэхдээ тэд нэг хүнсний боодол тутамд 10 рупи нэмсэн. Засгийн газар болон бусад эрх мэдэлтнүүд ард иргэдэд 10 рупиний нэмэгдэлтэй үнээр хүнсний багц өгч байгаа нь боломжийн үнэтэй  байгаа юу гэдэг бид санаа зовж байсан. Бид төрийн шахалтаас болж 30 рупи-ээр нэмсэн бол ард иргэдийн эсэргүүцэлтэй тулах байсан. Талх нарийн боовны  холбооны хувьд бид хэрэглэгчдийнхээ төлөө маш их санаа зовдог, учир нь тэд бидний  хувьд их чухал."

  • Урувариге Ваннила Атто - Аборигенчуудын удирдагч

“Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь цалингаараа амьдардаг ард иргэдэд хүндээр тусч, өдөр тутмын хоол хүнсээ авахад нэлээд хүндрэлтэй байна. Хэрэв энэ нөхцөл байдал хүндэрвэл манай нутгийн ард иргэд амьдархад маш их бэрхшээлтэй тулгарна."

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?