МАЛ БЭЛТГЭХ СТАНДАРТААС БОЛЖ МОНГОЛЫН МАХНЫ ЭКСПОРТ БУУРЧ БАЙНА

2021-11-22  

Мах бэлтгэх стандартаас болж Монголын махны экспорт буурч байна

Монголчууд 70 сая малтай мөртлөө олон улсын стандартад нийцсэн халал нядалгааны технологи нэвтрүүлээгүйгээс махны экспорт буурсаар байгаа. “Султан мах” компанийн үүсгэн байгуулагч Б.Айбен  “Халал” технологийг хөгжүүлснээр ойрын жилүүдэд Монголын махны экспортод илүү сайн нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Тэрбээр бусад мах нийлүүлэгчдийг халал технологи хөгжүүлэхийг уриалав. Мөн тэр хэлэхдээ “Урд өмнө нь халал мах бол зөвхөн Монголд амьдардаг Казах иргэдийн хэрэглээ байсан бол одоо цаг үе өөрчлөгдөж монгол хүмүүс ч хэрэглэх хандлагатай болсныг хэлж байна.

  • Ярилцлага:  (Б.Айбен, “Султан мийт” компанийн захирал)

Манай компани 2019 оноос эхэлж халал стандарт мах бэлтгэж эхэлсэн. Халал технологи бол эрт цагаас эхэлж энд амьдардаг Казах хүмүүсийн хэрэглээ болж ирсэн. Одоо бол цаг үе өөрчлөгдсөн арай өөр түвшинд хүрсэн. Анх манайхыг байгуулагдсанаас хойш зөвхөн Казах иргэд бус монгол хүмүүс хэрэглэгчид болж байгаа. Манайх хэрэглэгчдийн 50 хувь нь Улаанбаатар хотын Казах иргэд 30 орчим хувь нь Монгол иргэд, үлдсэн 20 хувь нь манай оронд ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд байдаг. Эрэлт хэрэгцээ их болсон. Хүмүүс ч манайхыг мэддэг болсон.

Миний бодлоор 2019 он гарснаас хойш Монголын махны экспорт зогсонго байдалтай байгаа. Мэдээж үүнд Covid 19 өвчний нөлөөлөл байгаа. Түүнээс гадна махны экспортод 2 том шалтгаан байгаа. Нэгдүгээрт малын гоц халдварт өвчин хоёрдугаарт мах бэлтгэж нийлүүлэх эрүүл ахуйн шаардлага нь халал стандартад нийцүүлэх тухай асуудал байна. Дэлхий нийтээр халал стандартыг хүлээн зөвшөөрч, халал мах авахыг хүсэж байгаа. Тийм учраас мах бэлдэж байгаа үйлдвэрүүдийг халал стандартыг нэвтрүүлээрэй гэж уриалж хэлмээр байна. Хэрэв энэ стандартыг махаа бэлтгэвэл 2022 онд махны экспортод бэрхшээл бага гарах болов уу гэж найдаж байна.

  • Ярилцлага:  (К.Амина, гэрийн эзэгтэй)

Халал мах бэлтгэх явцад стандартын маш олон өндөр шаардлага тавигддаг. Тухайн малыг халалаас өөр аргаар төхөөрөх явцад мал айснаас болж илүү их адреналин гормон ихээр хуримтлагддаг. Адреналин гормон нь аз жаргалын гормон гэдэг боловч хүний биед байх ёстой хэмжээнээс хэтэрсэн үед таргалалт, зүрх дэлсэх, хоол шингэц муудах гэх мэт сөрөг талуудтай байдаг. Тиймээс манай гэр бүл халал аргаар бэлтгэсэн махыг өдөр тутамдаа хэрэглэдэг.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
КОЙН ХУДАЛДАЖ АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?