ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДРИЙГ УГТСАН МОНГОЛ ДАХЬ БАЙГУУЛЛАГУУДЫН АЯН

2021-11-23  

Монгол улсын Хүний эрхийн форум нь олон улсын хүний эрхийн өдөр - 12 дугаар сарын 10-ны өдрийг жил бүр тэмдэглэдэг. Энэ жилийн өдрийг ХЭФ-ын гишүүн байгууллагууд 50 орчим арга хэмжээ зохион байгуулан олон нийтэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Ингэж бүтэн сар үргэлжлэх цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаа нь энэ жилийн тэмдэглэлт өдрийг их онцгой болгож байна. Энэ сарын ажлын ажлын хүрээнд “Эрхээ шаардъя” гэсэн цахим аян өрнүүлж сошиалаар олон нийтэд хүргэж байна. Мөн  ХЭФ-ын гишүүн байгууллагууд долоо хоног бүр тодорхой сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Хэлэлцүүлгийн сэдэв нь төрийн ил тод, хариуцлагатай байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих эрхийн асуудал, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол улсын хүний эрхийн байдлын талаар илтгэсэн 3 дугаар тайланд өгсөн 170 зөвлөмжийг хэрэгжүүлэх тухай зэрэг болно.  УИХ  2021 оны 4 дүгээр сард Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль баталснаар Монгол улс хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах бие даасан хуультай Ази тивдийн анхны улс болсон. Энэ хуулиар хүний эрх хамгаалагч гэж хэн болох, хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих төрийн албан хаагчдын үүрэг болох, хүний эрх хамгаалагч хүний эрхийн үйл ажиллагаа хийж байгаад аюул заналхийлэлд өртвөл ямар хамгаалах механизм байгаа тухай энэ уулзалтаар ярьж таниулах зохиготой болно. Энэ хууль хүний эрхийн хэрэгжилтийг сайжруулах үйл ажиллагаагаа ямар нэг айдасгүй хийдэг болох ач холбогдолтой юм.

  • Ярилцлага : Г. Уранцоож ‘’Хүний эрхийн хөгжлийн төв’’ийн тэргүүн

Энэ жилийн 12 сарын 10-нд болох Хүний эрхийн өдрийг тэмдэглэхээр ‘’ Хүний эрхийн форум’’аас 1 сарын аяныг зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд гишүүн 57 байгууллага маань янз бүрийн үйл ажиллагааг явуулж байгаа. Нийтээрээ хамтраад 1рт ‘’Хүн бүр оролцох эрхээ шаардъяа’’ гэсэн цахим аяныг зохион байгуулж байгаа. 2рт нь бол 7 хоног бүр янз бүрийн сэдвээр хэлэлцүүлгүүд явж байгаа. Бас нэг чухал ажил бол 12 сарын 9нд ‘’Хүний эрх хөгжил төв’’ийн хүрээнд зохион байгуулж байгаа орон нутгийн иргэдэд хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг танилцуулах ажил юм.

  • Ярилцлага :  Г. Оюунтуяа  ‘’Хүнс эвсэл’’  ТББ-ийн тэргүүн

Энэ аяны хүрээнд Хүнс эвсэл ТББ нь хүнсний эрхээ шаардаж байгаа. Хүнсний эрхээ шаардахад  юуны өмнө манай улсад хөндлөнгийн хараат бус хүнсний лаборатори байхгүй байгаа.  Хоёрдугаар асуудал  гэвэл сая  10 сард хүнсний эрхийн өдрийг тохиолдуулан бид хүнсний хүртээмж, хангамж ямар байна вэ гэдгийг тандах судалгаа хийсэн. Энэ судалгаанд эмзэг бүлгийн хүмүүсийг зорилтод бүлэг болгож авсан. Тухайлбал ахмад настай хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нэн ядуу хүмүүс өрх толгойлсон ээжүүдийг авч үзсэн байгаа. Энэ хүмүүсийн хүнсний хүртээмж хангамж нь маш муу байсан. Төрөөс хүнсний талоныг өгч байгаа. Хүнсний талоныг зорилтод бүлгүүд авч чаддаггүй гэдэг нь судалгаагаар гарсан. Энэ асуудлуудыг шаардаж байгаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?