Я.БЭГЗ: БИД ГАРЫН ХҮЧ, ТОГТМОЛ БЭЛТГЭЛЭЭР ДУТМАГ

2021-12-02  

Монголын ширээний теннисчид анх удаа олимпод оролцлоо. Үүнээс улбаалаад ширээний теннисний спортыг сонирхох, хичээллэх хүсэлтэй хүүхэд залуусын тоо олширчээ. Энэ удаагийн “Амжилтын эзэн” буланд Монгол Улсын ширээний теннисний дөрвөн удаагийн аварга ОУХМ Я.Бэгзийг урилаа.

-Та анх энэ спорттой ямар сэжмээр холбогдсон бэ. Тэр үеийг эргээд дурсаач?

-Анх 1999 онд Баянгол дүүргийн спорт хорооны хажууд ширээний теннисийн сургалт болно гэж сонссон. Батхишиг мастер шалгаруулалт явуулж, хүүхдүүдийг сонгосон. Сонирхлоороо шалгуулаад үзтэл тэнцчихсэн. Энэ үеэс л энэ спортыг сонирхож, амьдралаа холбож явна. Тухайн үед бэлтгэл хийж байсан газар маань татан буугдаад “Замчин” клуб дээр Н.Мөнхсайхан багшийн удирдлага дор бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Үүний дараа “Хоршоолол” клубт Б.Дэлгэрмөрөн багшийн удирдлагад хичээллэх болсон. Ийнхүү энэ спортоор өнөөдрийг хүртэл тогтвортой хичээллэж байна.

-Анхны тэмцээн тань ямар тэмцээн байсан бэ?

-Би долоодугаар ангид байхдаа Баянгол дүүргийн хүүхдийн наадамд оролцсон. Анх удаа тэмцээнд оролцсон хэдий ч мөнгөн медаль хүртсэн юм. Энэ амжилтдаа их урамшсан. Үүнээс улбаалж л энэ спортод дурлаж, илүү гүн орсон гэж боддог.

-Таны хувьд аль төрөлд нь өрсөлдөх илүү сонирхолтой байдаг вэ?

-Бүх төрлөөр л тоглох дуртай. Нэгбүрчилсэн төрөл бол өөрийн чансааг ахиулах давуу талтай. Харин багийн тоглолтоороо улсынхаа амжилтыг тодорхойлдог. Багаараа тоглоход миний нэрнээс илүү улсын маань нэр гардаг учир илүү хариуцлага өндөр, нягт тоглохыг хичээдэг.

-Таны спортын замналд өөртөө харамсаад дуусгаж байсан тэмцээн бий юу?

-Байлгүй яахав. 2016 оны Малайзад болсон ДАШТ-д багийн тоглолт хийж байсан. Бид хэсгээсээ амжилттай гарсан. Медалийн төлөө өрсөлдөх эрхийн төлөө Латвийн багтай тулсан. Онооны харьцаа тэнцэж адил нэг нэг болсон байсан. Миний хувьд хамгаалж тоглосон учир их ядарсан байсан. Сүүлийн үе эхлэхэд баруун талын гар татаад тоглолтоо шууд дуусгасан. Энэ тоглолтод хожих боломжтой байсан ч эрүүл мэндийн шалтгаанаас болж тоглолтоо дуусгаж байлаа. Хэдий бэртсэн ч түүнийгээ ялж байж тамирчин болдог гэдгийг тэр үед л ойлгосон.

-Манай тамирчдад дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөд анхаарч сайжруулах тал нь юу байна?

-Бид гарын хүч, тогтмол бэлтгэлээр дутмаг. Гадны тамирчдын хувьд өглөөнөөс орой болтол бэлтгэлээ хийдэг. Хичээл ном, сургуулиа хойш тавьж байгаад тэмцээндээ бэлддэг. Харин манай тамирчдын хувьд эсрэгээр ээ шүү дээ. Ажил хийнэ, амьдралаа залгуулна гээд л асуудал их бий.

- Ширээний теннисний тэмцээний шагналын сан хэр байдаг юм бол?

-Топ спортын төрлүүдийн дэргэд бага. Олныг хамарч чаддаггүй учраас тэр юм болов уу. Жишээ дурдахад Саяхан “World table tennis” гэдэг нэршил дор “А” зэрэглэлийн тэмцээнийг олон улсын ширээний теннисний холбооноос анх удаа зохион байгуулсан. Гэтэл энэ тэмцээний шагналын сан 400 мянган ам.доллар. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, эрэгтэй, эмэгтэй хос гээд төрлөө хуваахаар энэ шагнал харьцангуй бага л даа. Дотоодод ч ялгаагүй. Жилдээ ганц, хоёр удаа л өндөр шагналтай тэмцээн зохион байгуулдаг.

-Манай тамирчид хэр өндөр ачаалалтай бэлтгэл хийдэг вэ?

-Улс бүр өөрийн онцлогтой. Манай тамирчдын хувьд өдөрт 7-8 цагийн бэлтгэл хийдэг. Чадвараа ахиулахын тулд нэг техникээ олон удаа давтана. Ширээний теннис их олон нарийн техниктэй. Бусад спортоос үүгээрээ ялгардаг. Богино хугацаанд техникээ зөв хийх, сэтгэн бодох чадвар хурдан байх ёстой.

-Энэ спортод бэртэл гэмтэл авах тохиолдол хэр олон байдаг вэ. Харахад аюулгүй спорт шиг санагдах юм?

-Өмнө нь гайгүй байсан. Одоо бол бөмбөг томорсноор тамирчдад хэцүү болсон. Магадгүй дотуур гэмтэл авах магадлалтай. Дээр хэлсэнчлэн бөмбөг томорсноор хурд нь удааширсан тул оноо авахад амаргүй. Халаалтаа сайн хийхгүй бол дотуур бэртэл авах тохиолдол авах нь нэмэгдсэн байгааг анзаарсан.

No description available.

Эх сурвалж: Зууны мэдээ өдөр тутмын сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Ж.БАТТОГТОХ:КАЗАХСТАН УЛС ҮЙМЭЭНИЙГ ДОТООДДОО ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ АЮУЛГҮЙ БАЙДЛААРАА ГАДНЫХНЫ ӨГӨӨШ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ
С НАРАН: БИ ЗҮРХ СЭТГЭЛЭЭСЭЭ ДУУЛДАГ, ДУУНДАА МӨРӨӨДЛӨӨ Ч ШИНГЭЭДЭГ
З.САНЖДОРЖ: Д.ЧОЙЖАМЦ БИД ХОЁР ХОЁУЛАА "ХАМБА НОМУН ХАН" МӨН
Х.АМАРЖАРГАЛ: ОЮУТОЛГОЙ ТӨСЛӨӨС МОНГОЛ УЛСАД ИРЭХ ӨГӨӨЖИЙГ 53 ХУВИАС ДЭЭШ БОЛГОХ САНАЛ ТАВЬСАН
Э.ЛХАГВАСҮРЭН: МОНГОЛЫН ТЕННИСЧИДИЙН ОЛИМПОД ОРОЛЦОХ МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЛЭЭv
ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ХААСАН НЬ ХҮҮХДҮҮДИЙГ БОЛОВСРОЛЫН ХОЦРОГДОЛД ОРУУЛЖ БАЙНА
ШИРЭЭНИЙ ТЕННИС МОНГОЛД" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД А.ХУЛАНГИЙН БҮТЭЭЛ ШАЛГАРЛАА
Ч.НАРАНБААТАР( МҮОХ-ны дэд ерөнхийлөгч): ТОКИО-2020 ОЛИМПООС 2 АЛТ, 2 МӨНГӨН МЕДАЛЬ АВАХ БОЛОМЖТОЙ
U-15 CHALLENGE" -ИЙН САГСЧИД ДАШТ-Д ОРОЛЦОХООР ШАЛГАРЛАА
Д.ОТГОНБАТ: " АРИГ" БАНКИЙГ БУЛААХАД МОНГОЛ БАНКНЫ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУД ОРОЛЦСОН "Эрэл"-ийн Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Отгонбаттай ярилцлаа.
Шинэ мэдээ
Санал асуулга
ЦАГААН САР ХИЙХ НЬ ЗӨВ ҮҮ?