ДЭЛХИЙД АНХ УДАА ГАХАЙН ЗҮРХИЙГ ХҮНД ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖЭЭ

2022-01-11  

Medical first: US surgeons transplant pig heart into human patient | Metro  News

АНУ-ын эмч нар дэлхийн эрүүл мэндийн салбарт  анх удаа генетикийн өөрчлөлттэй гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгажээ.

"Дэлхийд анх удаа гахайн зүрхийг хүнд амжилттай шилжүүлэн суулгаж чадлаа. Найман цаг үргэлжилсэн энэ хагалгааг өнгөрсөн баасан гарагт Балтиморт хийсэн бөгөөд Мэрилэндийн эрүүл мэндийн төвийн мэс засалчдын хэлснээр өвчтөний бие хагалгаа хийснээс хойш гурав хоногийн хугацаанд тогтвортой байгөө хэдий ч эрүүл мэндийн байдлыг дүгнэхэд эрт байна" гэж "Нью йорк таймс" сонинд хэлжээ:

Гахайн зүрх шилжүүлэн суулгах хагалгаа өвчтөн Дэвит Беннетийн сүүлийн найдвар байсан ба хэдий хугацаанд амьдрах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 

Өвчтөн Дэвит Беннет нь 57 настай, Мэрилэнд хотын иргэн, Мужааны ажил хийдэг. "Миний аав энэ хагалгааг хийлгэхгүй байсан бол өдийд бурхан болох байснаа мэдэж байсан, аавд минь өөр сонголт байгаагүй" гэж түүний "АП" хэвлэл мэдээлэлд хэлжээ. 

57 настай өвчтөн зүрхний хүнд өвчтэй бөгөөд генийн өөрчлөлттэй гахайн эрхтэн шилжүүлсэн нь эрхтний хомсдолтой байгаа энэ цаг үед олон зуун мянган хүнд итгэл найдвар бэлэглэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Эх сурвалж: ABC NEWS

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?