ХҮҮХДИЙН МӨНГӨ БЭЛНЭЭР АВАХ БОЛ САРЫН БҮРИЙН 20-НООС ӨМНӨ ЦАХИМААР ХҮСЭЛТЭЭ ГАРГАНА

2022-01-12  

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг ehalamj.mn сайт болон ebarimt аппликэшнээр дамжуулан гаргахаар болжээ. 

Хүүхдүүдэд сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөгөөр олгох, цаашид тодорхой хувийг хуримтлуулахаар болоод байгаа. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ.

"Энэ оны эхний хагас жилийн тухайд эцэг, эх хүсвэл 100,000 төгрөг бүтнээр нь авч болно. Энэ сар буюу нэгдүгээр сард хүсэлтийг хэрхэн авах шийдлүүдийг гаргаж байгаа. Тодруулбал, цахим системүүдийг ашиглана" гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлээд байв. 

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах бол доорх зааврын дагуу хүсэлтээ гаргана уу.

Цахим систем ашиглаж  болон биечлэн очиж хүсэлт гаргах хэд хэдэн хувилбарт сонголтуудыг бэлджээ. Үүнд:
  1. www.ehalamj.mn цахим хуудас
  2. Ebarimt гар утасны аппликэшн
  3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс
  4. Банкны теллер /энэ бол хамгийн сүүлийн хувилбар бөгөөд, дээрх 3 арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй иргэдэд үйлчилнэ/

"Удахгүй e-mongolia мэдээллийн системд хөгжүүлэлт мөн хийгдэнэ. Одоогийн байдлаар 65 мянган хүүхэд хүсэлт, сонголтоо илэрхийлээд байна. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг Ибаримт аппликэшны шинэчлэлт (update) хийгээд зааврын дагуу сонголтоо илэрхийлэх боломжтой.

Хүүхдийн мөнгө нэгдүгээр сарын 20-нд олгогдоно. Хүсэлтээ илэрхийлж амжаагүй хүүхдийн мөнгө нь шууд нэрийн дансанд нь холбогдох бөгөөд өмнөх шигээ нөхөн олголт гэж удаан хүлээгдэхгүй. Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт гаргасан даруйд дансанд холбогдох болсон" хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяа фэйсбүүк хуудсандаа бичжээ. 

Хүсэлт гаргаагүй тохиолдолд тухайн сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж Ирээдүйн өв сангийн хуримтлалд хадгалагдах юм байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?