​АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧНИЙ ҮЕД ДАВХАРДУУЛАН ХЭРЭГЛЭВЭЛ АЮУЛТАЙ ЭМИЙН ЖАГСААЛТ

2022-01-20  

Коронавирусийн Омикроны хувилбарын өвчлөл шинж тэмдэг ихтэй ч хатгаа болохгүй тул гэртээ тусгаарлагдан томуугийн эсрэг эмчилгээ хийхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж буй.

Энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: "Тус хувилбарын үед халуурвал халуун буулгах эм хэрэглэнэ, ханиалгавал ханиалгын эсрэг эмээ ууна, халуун хоолоо идээд гэртээ томуугийн эсрэг эмчилгээ хийнэ. Учир нь Омикрон хувилбар нь эсэд нэвтрэх чадвар сайн ч амьсгалын дээд замын салст руу илүү нэвтэрч уушгины эс рүү нэвтрэх чадамж нь буурсан байгаа юм. Тиймээс хатгаа болохгүй гэсэн үг.

Дельта давлагааны үед иргэд маш богино хугацаанд шинж тэмдэггүй хэлбэрийн хатгаа болж байсан бол Омикроны үед шинж тэмдэг нь тод байх ч хатгаа болохгүй байгаа. Тиймээс бид зөвхөн хүүхэд, жирэмсэн эмэгтэй гэх мэт эрсдэлт бүлгийн иргэдийг эмнэлэгт хэвтүүлнэ. Бусад иргэд гэртээ шинж тэмдгийн эмчилгээ хийх зохицуулалт хийнэ" хэмээн мэдээлсэн.

Тэгвэл амьсгалын замын өвчний үед шинж тэмдгийн эмчилгээнд өргөн хэрэглэгддэг дараах эмүүд нь парацетамол буюу ацетаминофен агуулсан байдаг тул давхардуулан хэрэглэвэл эмийн тун хэтэрч, хордлого үүсгэх, элэг гэмтээх аюултай гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

ОМИКРОНЫ ХАЛДВАР АВЧ, ГЭРЭЭР ТУСГААРЛАГДАЖ БАЙГАА ИРГЭДЭД ЗОРИУЛАН ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

Д амин дэм 14 хоног

С амин дэм 1,000 мг-аар 14 хоног

38.5-аас дээш халуурвал халуун бууруулах эм хэрэглэх

Шөлтэй хоол идэж унтаж амрах, халуун бүлээн шингэн сайн уух,

Хоолойгоо тогтмол зайлах

Амьсгал нэг минутад 24-өөс дээш, гурав хоног дараалан халуурах, уруул хамар хөхөрвөл эмчид хандах хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?