-Шахмал түлш нэрийдлээр зуухнаас өгсүүлээд бүгдийг нь сольсон. Гэтэл утаа байсаар байна. Гэтэл буруутан нь иргэд болох хандлагатай. Ардчилсан нам гэр хорооллын дахин төлөвлөлтийн ачаар л утаанаас сална гэж байсан. Дөрөвдүгээр цахилгаан станц, Амгалангийн дулааны цахилгаан станцыг барьж, чадлыг нь нэмэгдүүлсэн. "Буянт Ухаа-1,2", "Хангай" хотхоныг барьсан. Энэ ажлуудыг 2016 онд өнөөгийн Ардын нам зогсоосон. Энэ ажлыг эхлүүлсэн Э.Бат-Үүлийг хорьсон. Бат-Үүлийг залгасан МАН-ын гурван засаг дарга утаатай холбоотой яг юу хийсэн юм бэ? С.Батболд гэж хүн шөнийн гудамж, С.Амарсайхан гэж хүн ажилладаггүй усан оргилуур барьсан. Д.Сумъяабазар гэж хүн шөнийн гудамжийг өглөөний гудамж л болгосон. Ийм л нэг, нэг ажил хийсэн. Тэд утаатай тэмцээгүй. Утаатай тэмцэх мөнгө хангалттай байгаа. Өнгөрсөн жил цар тахлыг багасгана гэж жижиг дундын зээл нэрээр 16 их наяд төгрөгийг , төсвийн нэмэлтээр зургаан их наядыг тараасан. Тэр мөнгөний 250 гаруй тэрбум л улаан шугамд ажилласан эмч, эмнэлгийн ажилчдын эрүүл ахуйд зарцуулсан. Л.Оюун-Эрдэнэ өөрөө жагсаал цуглаанаар гарч ирсэн. Одоо жагсаал цуглаан хийвэл барьж хорьж байна. 2019 онд М.Энхболдыг огцруулбал бүх зүйл сайхан болно гэж л байсан. Утаа, Covid-19-ийн улмаас хичнээн хүн нас барсан бэ? Технологийн алдаа гарсан, үйлдвэр нь шатсан дээр хэн хариуцлага тооцсон бэ? Хэн ч хариуцлага тооцсонгүй. Ганц эмэгтэй сайдаа л явууллаа. Ганц эмэгтэй сайдаа сугалж явуулах биш, Засгийн газар бүхлээрээ огцрох ёстой. Одоогийн Засгийн газарт эрчимтэй хийж байгаа нэг ч ажил байхгүй. Энэ ажлуудыг хийж байсан бүх хүмүүсийг хорьсон гэж АН-ын мэдээллийн цагаар тус намын нарийн бичгийн дарга Цэрэнбат огцоллоо.