Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ПАСПОРТ ДЭЭРЭЭ ХАР ТАМГА ДАРУУЛСАН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ ГЭВ ҮҮ, МОНГОЛЧУУД!

2016-06-02  

Энэ үнэн бол Монголын гадаад бодлого замаа алдах нь ээ. Л.Пүрэвсүрэн гэж хүн Германд ажиллаж амьдарсан нь үнэн. Тэрбээр Говь-Алтай аймгаас нэр дэвших гэж их зүтгэсэн. АСЕМ-аар далимдуулаад, сурталчилгаагаа хийгээд авахаа ч орхиогүй.

Түүний дэвшихээр горилсон Говь-Алтай аймгийн суманд тэмээ ботголоход, ботгонд нь ямар сайндаа АСЕМ гэсэн нэрийг хайрлаж байхав. Бүр өөрөө зорьж очиж шүү. Хаваржингаа Говь-Алтайг зорьж, сайн малчны шагналыг хүртэл гардуулахаа гадаад хэргийн сайд мартаагүй. Харин дэвших дээрээ тултал асуудал сөхөгдсөн. Яамныхаа төсвийг хэтрүүлэн хэтрүүлэн Говь-Алтай руу зорчсон гэх зөрчил ил гарчээ. Герман орох эрхгүй болсон гэнэ. Гадаад паспорт дээрээ хар тамга даруулсан гэх мэдээлэл цацагдав. Дээр нь бас Герман улсад амьдарч байхдаа согтуугаар жолоо барьсан. Шийтгүүлсэн. Гэтэл Монголд ч бас согтуугаар жолоо барьсан нь илэрсэн, түүнийг нь журамлах замын цагдаагийн ажилтантай эвгүй харьцсан зэрэг нь түүнийг УИХ -нэр дэвших бүх хаалгыг нь хаасан гэж ойрын эх сурвалж мэдээллээ.

За архи дарс уусан ч яах вэ? гэж санахад, хар тамга даруулсан гадаад хэргийн сайд гэж байдаг юм уу, байж болдог юм уу? Би л хувьдаа үнэмшихгүй байна. Л.Пүрэвсүрэн сайд Та, энэ бүхэнд хариу өгөх юм биш үү?

 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:Kkkk ugui bailgui zondoo l evrop ruu ailchlaad l bsn sh dee hoorhii ardiin namiihan ii eeljit doromjlol bhooo hoorhiig yahnav dee 2016-06-04
Энх:Үнэнийг нь дэлгэчихээр өрсөлдөгч намын сөрөг ухуулга болчихдог, яасан ч хэцүү хорвоо вэ. Ер нь энэ тэнэгдүү нөхөр яаж яваад сайд болчихсон нь өөрөө их сонин асуудал. Мэргэжлийн дипломатууд бол энэ тэнэгийг цаагуураа ихээхэн үл ойшоож шоолдог л юм билээ. 2016-06-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?