Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ДОРНО ДАХИНЫ УХААНД УЛС ТӨРИЙГ ХАТУУ ХООЛ ГЭЖ ТОДОРХОЙЛДОГ

2016-06-03  

Дорно дахин болон Монголын засаглалд ямар зөрүү байдаг, юунаас болоод муу засаглал Монголд бий болчихов? гэдгийг улс төр судлаач, доктор Г.Цэнд-Аюуш ийн тайлбарлалаа. 

Германы эрдэмтэн М.Вебер "Улс төр бол мэргэшил" гэж хэлсэн бол мэргэшсэн улстөрчид Монголд алга гэж Г.Цэнд-Аюуш доктор үзэж байна. Түүний үзэж буйгаар монголын засаглалын тогтолцоо ч хангалтгүй байгаа гэнэ. Монголд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн засаглалын гуравхан хэлбэр байдаг бол дорно дахинд засаглалын таван хэлбэр байдаг байна. Монголын нэрлэсэн гурав дээр Шалгалтын болон Хяналтын засаглалыг нэмснээр "Таван засаглалын зарчим" үүсдэг гэж Цэнд-Аюуш тодорхойллоо. Дөрөвдэх засаглал буюу, Шалгалтын засаглал гэдэг нь улс төрд өндөр албан тушаал хаших хүнийг мэдлэг мэргэжил, ёс зүй, хариуцлага, туршлага гэхчлэн олон шүүлтүүрээр оруулдаг. Харин тав дахь буюу, Хяналтын засаглал гэгчийг улс төрийн намууд бус ард түмэн хэрэгжүүлдэг, тэгэхдээ өндөр тушаалд томилогдсон хүнийг эргүүлэн татах эрхийг ард иргэдэд олгодог тогтолцоо юм байна.

Монголд хяналтын болон шалгалтын засаглалыг нэмчихвэл, Монгол улсын засаглалын тогтолцоо зөв голдролдоо орж, улс орон өөдлөн дэвжих суурь тавигдах нь ээ гэж ухаж ойлгож болох нь. Шинээр сонгогдох парламент гурван тогтолцооноос таван тогтолцоо руу шилжих суурийг тавина гэж найдах үлдлээ.

 

 

 

Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
oyutan :mundag bagsh shu uu bagshdaa amjilt buteeliin deediig husey ee 2020-04-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?