Ц.ЭЛБЭГДОРЖ ӨӨРИЙГӨӨ МОНГОЛ, ДАВЖАА АЛИМ ГЭЖ ЗҮЙРЛЭЖЭЭ

2022-05-11  

 Хэд хоногийн өмнө үе үеийн ерөнхийлөгчийг Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзсан. Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн дэргэд Ерөнхийлөгчдийн зөвлөл байгуулснаа зарласан. Энэ уулзалтаар Монгол улсын үе үеийн 6 ерөнхийлөгч нэг дор цугласан. Бие биендээ тааруухан ханддаг ерөнхийлөгч нар хадаасан дээр суусан мэт өндөлзөж байсан гэдэг. Элбэгдорж бол Энхбаяр, Баттулга хоёрт аллергитай. Энхбаярыг торны ард суулгахад Элбэгдорж ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Баттулгыг ' хийх" гээд чадаагүй. Ерөнхийлөгчөөс буусныхаа дараачаас өөрөө шоронд орчих гээд " зовсон". Гэвч Баттулгыг өнгөрөөж чадсан. Харин тэрбээр энэ уулзалтанд оролцсон ерөнхийлөгчдийг " Ам нээвэл.." ярилцлаганд орохдоо алим болгон зүйрлэсэн. Тэрбээр тааламжгүй ханддаг ерөнхийлөгчдийг юу гэж хэлснийг толилуулья. - " Алим модноосоо хол унадаггүй гэж үнэн юм. Алим гэснээс Очирбат гуай бол нэлээн удчихсан, мартагдсан алим, Багабанди гуай бол дээр үeд байсан цаасанд боолттой алим, Энхбаяр бол нэлээн гашуурчихсан алим, харин би бол монгол алим, Ховдын давжаа алим ч гэдэг дээ. Харин Баттулга бол хадамдаа бэлдсэн, хазахаас болгоомжилдог алим гэмээр юм уу даа. Хүрэлсүх бол модондоо ургаж байгаа алим.. гэж хэлэв.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ц.лхамсүрэн.:Үё үёийн ёрөнхийлэгчдийн зөвлөл эвлэлдэн нэгдэж цаашид хэрхэн монгол улсаа бодлогоор хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болох хэрэгтэй л уулзалт гэж үзэж байна.үё үёийн ёрөнхийлэгчээр ажиллах үёд гарч байсан алдаа оноогоо хэлэлцээд үөв бодлого гарцыг олж (одоо өөрсдийгөө бодох биш,өш хонзон бодох биш)улс орныхоо төлөө л нөлөөтэй ажил бодлого боловсруулаасай гэж ард иргэд хүлээж байгаа шүү. 2022-05-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?