МАНЧЕСТЕР СИТИ ПРЕМЬЕР ЛИГТ ТҮРҮҮЛЭХ БОЛОМЖОО ХАДГАЛЖ ҮЛДЛЭЭ

2022-05-16  

 - Вэст Хэм багт хожигдох дөхлөө. Эхний хагаст тэдний хоёр довтолгоон гоолоор өндөрлөсөн. Хоёр дугаар хагаст Жак Грилишийн цохисон бөмбөг хачир авч орлоо. Мөн Вэст Хэмийн тоглогч авто гоол орууллаа. Үр дүнд нь тэнцлээ. Махрез тоглолтын төгсгөлд 11 метрийн торгуулийн цохилтыг алдсан. Тэнцсэн нь их юм гэж багийн ахлагч Дё Бруйн хэллээ. Ийнхүү Гвардиоллагийн баг сүүлийн 5 улиралд 4 дэх түрүүгээ авахад 3-хан оноо хэрэгтэй боллоо. Тэд сүүлийн тойрогт, өөрийн талбайдаа Астон Виллаг хожих аваас Ливерпулиэс үл хамааран Премьер Лигт аваргална. - Бид Ливерпулийг нэг улиралд 4 цом өргөхөд нь саад хийхийг огт зориогүй. Ердөө л Премьер Лиг бол маш хатуу. Бид нэг онооны илүүтэйгээр хүснэгтийг хошуучилж буй. Аварга болохын л төлөө бид зүтгэж буй. Цом өргөх эсэх нь бусдаас хамааралгүй нь бидний давуу тал. Ливерпуль сүүлийн 2 тоглолтоо хожиж, бид тэнцвэл цомоо алдана. Хэрвээ Ливерпуль Сауфхэмптонд хожигдвол бид түрүүлнэ. Тиймээс бид хожиж байж л аваргаа хамгаална. Энэ улиралд Премьер Лигт, ирэх улиралд Аваргуудын Лигт түрүүлэх зорилго тавьсан гэж Пеп Гвардиолла ВВС-д хэллээ.

No description available.

No description available.

Б.Пүрэвдорж

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?