ТОТТЕНХЭМ ХҮСНЭГТИЙН ДӨРӨВДҮГЭЭРТ ДЭВШЛЭЭ

2022-05-16  

 Энэ чигээрээ үлдэж чадвал Контигийн хүсэл зорилго биелнэ. Гэхдээ тэд Арсеналын тоглолтыг хүлээх ёстой. Арсенал 2 оноогоор хоцорч буй ч, нэг тоглолт дутуу. Тэд 37 дугаар тойрогт Ньюкастле багтай өнөөдөр таарна. Энэ тоглолтонд Арсенал оноо алдах аваас Тоттенхэм-д ирэх улиралд Аваргуудын Лигт зодоглох боломж нээгдэх юм. Учир оноо тэнцсэн тохиолдолд гоолын зөрүүгээр Тоттенхэм дээр нь бичигдэх юм. - Ямар ч гэсэн бид хожиж 3 оноо халааслах даалгавраа амжилттай биелүүлж чадлаа. Хөвгүүд маань богино хугацаанд өөрчлөгдлөө. Гурван сарын өмнө бид хожно гэдэг итгэлээ алдсан байсан. Тэр үетэй харьцуулбал бид маш их ахисан. Сүүлийн тоглолтыг таашгүй. Премьер Лиг бол Премьер Лиг. Доогуур бичигдэж буй аль ч баг, тэргүүлж буй багийг хожих магадлалтайгаар гэдэг нь Премьер Лигийн онцлог. Тиймээс тоглолтын дүн гарахаас өмнө тааварлаж ярих нь бэрх байна. Хамгийн гол нь өөрөө л үлдсэн ганц тоглолтоо л хожих нь чухал. 7 хоногийн дотор баг маань бүрэн сэргэнэ гэдэгт итгэлтэй байна гэж Конти хэллээ.

No description available.

No description available.

No description available.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?