АНУ, БНСУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХЭД ЗОРИУЛЖ БНАСАУ-Д ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ МАГАДГҮЙ

2022-05-18  

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин мягмар гарагт хэлэхдээ, тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёль, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден нар энэ сарын 21-ний өдөр хийх уулзалтын үеэр БНАСАУ-д цар тахалтай тэмцэхэд нь зориулж үзүүлэх тусламжийн талаар хэлэлцэж магадгүй гэв.

Тодруулбал, тэрбээр энэ сарын 13-ны өдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй хийсэн видео хурлын үеэр талууд Умард Солонгосын цар тахлын тархалтын нөхцөл байдал болон тус улсад хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатай талаар ярилцсан гэжээ.

Мөн тэрбээр хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтын сэдвийн талаар хэлэхдээ, Солонгосын хойгийн нөхцөл байдал, эдийн засгийн аюулгүй байдал, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт шинэ дэг журмыг хамтран байгуулах зэрэг сэдвээр хэлэлцэнэ гэж найдаж байна гэсэн байна.  

Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/, Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?