АЖИЛЧНЫ ГҮҮР БАРИХ ТӨСЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2022-05-19  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-гын Зүүн Азийн бүс нутгийг хариуцсан захирал Шинозаки Юсүкэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн байлцсан юм. Энэ үеэр Ажилчны гүүр барих, Саппоро, Баянбүрд уулзварыг олон түвшний уулзвар болгох төслүүдийн талаар хэлэлцэж, ЖАЙКА-гийн төлөөлөгчид Зам тээврийн төлөвлөлт, хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийг танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар  хотын авто замыг нэмэгдүүлэх, автомашины түгжрэлийг бууруулах болон бусад олон чиглэлд төсөл хэрэгжүүлж, хамтран ажиллаж ирсэн ЖАЙКА-гийн төлөөлөгч нарт талархал илэрхийлэв.

ЖАЙКА-гийн Зүүн Азийн бүс нутгийг хариуцсан дарга Шинозаки Юсүкэ, “Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан ЖАЙКА-гаас олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж ажиллаж байгаа” хэмээгээд Ажилчны гүүр барих, Саппоро, Баянбүрдийн уулзварыг олон түвшний уулзвар болгох төслүүдийн талаар байр сууриа илэрхийлэв. Ажилчны гүүр барьснаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний автомашины түгжрэл буурах юм.

Талууд дээрх төслүүдээс гадна Улаанбаатар хотын нийтийн тээвэрт тулгамдаж буй асуудал, шийдлүүдийн талаар хэлэлцэж, хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохирлоо.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?