МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ 22 БАЙРААР УХАРСАН

2022-07-06  

No description available. 

МСНЭ-ийн 18 дугаар Их Хурлын үеэр найман сэтгүүлч үг хэлэх эрх авсан байв. "Цахиур.мн" сайтын Бүдрагчаа, 88,3 радиогийн найруулагч Анжгай нарын цөөн сэтгүүлч МСНЭ-ийн удирдлагад талархсан бол, үлдсэн олонхи нь шүүмжлэлтэй хандлаа. - Сэтгүүлчид ажиллах хууль эрх зүйн орчин муудсан. Шүүх, цагдаа, эрүүгийн цагдаагийн алба хэвлэл мэдээллийнхний ажиллах нөхцөлийг бүх талаар хавчиж, хориглож цагддаг. Энэ талаар МСНЭ-ийн удирдлага ажиллаж чадсангүй гэж Оюунчимэг хэллээ. - Би МСНЭ-ийн энэ Их хурлыг зориуд зорьж ирсэн. Юу хийсэн гэж ярихыг сонсох гэж. Илтгэлийг сонслоо. Авах юм алга. МСНЭ-ийн удирдлагад, хийсэн гэх ажилд нь маш их шүүмжлэлтэй хандаж байна. Дөрвөн жилийн дараа унтарсан сэтгүүлчдийн байгууллагаа хүлээн авах нь. Шинэ удирдлагыг хуучин баг дахин гартаа оруулахаар хайрцагласан тухай дуулдана. Энэ бүхнийг таслан зогсоох ёстой. Сайн сэтгүүлч биш, сайн менежерийг олж сонгоё гэж сэтгүүлч Даваадорж бусдыгаа уриаллаа. Хуралд мандаттай 220 сэтгүүлч, нийт 5000 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлж хуралдаа оролцож байна. Ирэх 4 жилд МСНЭ-ийг удирдах ерөнхийлөгчид Нинжжамц( УИХ-ын мэдээлэл судалгааны албаны дарга), Отгонбаяр ( Тв5 телевизийн мэдээний албаны дарга, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч), Батхишиг ( НТВ телевизийн мэдээний албаны редактор) нар нэр дэвшүүлээд байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?