Б.ЖЁОРГ: САЙН ТАМИРЧИНГ САЙН ДАСГАЛЖУУЛАГЧ ТӨРҮҮЛДЭГ..

2022-08-05  

No description available.

АНУ-ын Сан-Франциско хот дахь "888" ширээний теннисний клубээр зочилж, тус клубын үүсгэн байгуулагч Жёорг Битзигоетэй уулзах завшаан тохиолдлоо. Герман болон АНУ-ын ширээний теннисний үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан тэрбээр өөрийн "888" клубээ Калифорни мужийн Бурлингэм хотод байгуулжээ. Германы эмэгтэй шигшээ багийг 2008 оны Бээжингийн олимпод дасгалжуулсан. Германы залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. 2017 оноос АНУ-ын ширээний теннисний шигшээ багийг удирдаж, тоглогчдоо "Токио-2020( 21)" олимпод оролцуулсан амжилт үзүүлсэн юм. АНУ-ын шигшээ багийн гол тоглогч Канак Жа-гийн дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажиллаж буй түүнтэй товч ярилцлага хийснээ толилуулъя.

- Бусад спорттой харьцуулбал, америкчууд ширээний теннисийг нэг их тоодоггүй юм шиг. Шигшээ багт нь нэг бол Энэтхэг, үгүй бол Хятад гаралтай тоглогчид тоглох юм.

- АНУ-ын үндэсний шигшээ багийн яс модыг Энэтхэг, Хятад гаралтай тоглогчид бүрдүүлж буй нь үнэн. Гэхдээ уугуул иргэд болох цагаан арьстнууд нь ширээний теннис огт тоглодоггүй гэж хэлж болохгүй. Тэд гэрийнхээ гадаа цэцэрлэгт хүрээлэндээ, машиныхаа гараашдаа, хаусныхаа подвалд теннисний ширээгээ засаж тоглодог. Ер нь , АНУ даяар теннисний клубын систем хөгжөөгүй сул талтай.

- Танай клуб тун сайхан тохижжээ. Тоглолтын хоёр том заал, амралтын өрөө, ширээний теннисний хэрэгслийн худалдааны цэг.. Тоглогчид ч дүүрэн байна. Клубынхаа тухай бодлоосоо хуваалцаач? - Нэг жилийн өмнө клубээ нээсэн. Манай энэ дүүрэгт өмнө нь ширээний теннисний клуб байгаагүй. "888" клубт маань АНУ -ын шигшээ багийн Канакча, Кумар зэрэг топ-3 шилдэг теннисчин бэлтгэл сургуулилтаа базаадаг. Анхан шатны тоглогчид ч энд бэлтгэл сургуулилтанд хамрагддаг. Өөрөөр хэлбэл, бүх түвшний тоглогчид чөлөөтэй тоглох нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Шилдэг клуб болох зорилготой. Сайн клубын нэг гол шинж тэмдэг нь ая тухтай орчин. Үүнийг л бий болгохын төлөө зорьж байна.

No description available.

- 888 гэж клубээ нэрлэсний учир нь?

- Гол хоёр шалтгаанаар нэрлэсэн. Эхнийх нь 888 гэдэг нь манай байрны дугаар юм. Өөрөөр хэлбэл манайхыг зорих хаяг. Хоёр дахь нь билэгдэл. 888 гэсэн энэ тоог аз, баялаг дууддаг гэж Азид үздэг.

No description available.

- Танай клубын сургалтын тусгай зааланд Өмнөд Солонгосын Пак Жи Хён багштай таарлаа. Монголын ширээний теннисний бүхэл бүтэн нэг үеийг бэлдсэн чадварлаг дасгалжуулагч. Мөн Өмнөд Солонгосын залуучуудын шигшээ багийг удирдаж байсан тийм сайн дасгалжуулагчийг клубтээ хэрхэн " урвуулав " аа?

- Сайн дасгалжуулагч бол сайн тамирчин төрүүлэхийн үндэс нь. Тиймээс клуб бүр сайн дасгалжуулагчийн эрэлд хатдаг. Би Германы шигшээ багт дасгалжуулагч хийж байх явцдаа олон дасгалжуулагчтай уулзсан, багшлах, заах арга барил, ажиллагаатай нь танилцсан. Яг тэмцээний үеэр, тамирчныхаа ард, буланд суугаа дасгалжуулагчаас юуг олж харж чадахгүй. Тиймээс бэлтгэлийн үеэр нь дасгалжуулагчийг ажиглаж, судалж болно. Орчин цагийн дасгалжуулагч бол сайн тамирчин байхаас гадна, сайн сэтгэл зүйч байх ёстой. Тамирчныхаа дотоод ертөнцөд нэвтэрч чадах гэдэг бол маш том үзүүлэлт. Техник заах бол нэг асуудал. Бие биенийхээ итгэлийг олж авах гэдэг бол түүнээс ч дутахгүй чухал үзүүлэлт. Харилцааны гүүрийг бий болгодог. Пак бол яг л тийм шалгуурыг хангасан дасгалжуулагч юм. Пак манай клубын залуу тамирчныг бэлдэхээр гэрээ байгуулж хоёр сарын өмнөөс ажилдаа орсон. Түүний дасгалжуулж буй 14 настай хүү бүх Америкийн 2015 -аас доош чансаа бүхий тамирчдын аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Энэ хүү, Пак багш хоёроос бид ихийг хүлээж буй. Хятад, Хорват зэрэг улсын өндөр ур чадвартай дасгалжуулагч нар ч манай клубт ажиллаж байгаа.

No description available.

- Сүүлийн жилүүдэд АНУ ширээний теннисний хөгжилд өмнөхөөсөө илүү анхаарал хандуулж байх шиг сэтгэгдэл надад төрсөн.

- Өөрчлөлт, дэвшил гарч буй. Өндөр ур чадвартай тамирчид олноор төрөн гарах болсон. Америк хүүхдүүд бол их авьяастай. Гэхдээ тэд нар оюутны ширээний ард суунгуутаа ширээний тенниснээс хөндийрдөг. Дасгалжуулагч, тамирчны хэн хэнийх нь олон жилийн уйгагүй хөдөлмөр, хүчин чармайлт үгүй болдог маш буруу туршлага. Үүнийг хамгийн түрүүнд өөрчлөхөөр ажиллаж байна.Цаашид хийх, сайжруулах зүйл их бий.

- АНУ-ын теннисчин Кумар "Токио-2020" олимпод Монголын теннисчин Э.Лхагвасүрэнтэй эхний тойрогт таарсан. Тэр бол миний хүү мөн танай багш Пакын шавь байгаа юм. Та тэр монгол тоглогчийг санаж байна уу?

- Саналгүй яах вэ. Би чинь 2017 онд АНУ-ын үндэсний шигшээ багийг дасгалжуулахаар хоёр жилийн гэрээтэй ирсэн. Олимпоор Кумарын ард сууж байсан. Сайхан, үзүүштэй тоглолтыг хоёр тоглогч гаргасан. Аль аль нь сайн тоглогч. Би сайн санаж байна. Гэхдээ би Кумарыг хожно гэдэгт итгэлтэй байсан.

- АНУ-ын ширээний теннисчид богино хугацаанд өсөж, амжилт гаргаж байна. 50 жилийн дараа АНУ-ын Хятад гаралтай эмэгтэй теннисчин холимог хосын төрлөөс Дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн. Эрэгтэйчүүд нь ч гэсэн огцом дээшилсэн.

- Тамирчдын бэлтгэл сургуулилалт системтэй болсон. Үр дүн нь ч наашилсан. Миний гарын шавь Канак Жа Германы Бундеслигт тоглож байна. Их өссөн. Европын аварга, олимпийн медальт Тимо Боллыг Канакча өнгөрсөн сард зохиогдсон Унгарын ОУ-ын тэмцээнд хожих дөхсөн. Өмнөхөн нь, Харимотог хожиж шуугиулсан. Канакча бол АНУ-ын шигшээ болон манай клубын нүүр царай. Би шавьтайгаа өдөр шөнөгүй хамтдаа байх нь олон. Гадагшаа, дотогшоо тэмцээн уралдаанд явахад хамтдаа нэг байранд буудаллана. Энэ нь бие биеэ илүү сайн ойлголцоход дөхөм болдог. Тухайлбал, Канакча бид хоёр өнгөрсөн долдугаар сард Унгарын нээлттэй тэмцээнд оролцохдоо үргэлж хамт байсан. Буудалд ч, зааланд ч..

No description available.

- Монгол улс ч гэсэн эмэгтэй хоёр тоглогчоо Унгарын лигт тоглуулахаар гэрээ хийсэн. Харамсалтай нь Украйн-Оросын дайнаас болж энэ асуудал хойшилсон. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Өмнөд Солонгосоос өндөр зэрэглэлийн багш Монголд хоёр жилийн хугацаатай ирж, үндэсний шигшээ багийг удирдаж буй.

- Сайн багштай болно гэдэг маш сайхан боломж. Хөгжих зөв замнал. Монгол улсаас өндөр рейтингтэй, өрсөлдөх чадвартай олон теннисчид төрөн гараасай гэж хүсье гэснээр бид ярилцлагаа өндөрлөлөө.

No description available.

Ц.ЭНХБАТ (" 888 " Клубээс)

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?