Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

БУЯНГИЙН ЖАРГАЛСАЙХАН НИЙСЛЭЛЭЭС ДАЙЖИЖ ЭРДЭНЭТИЙГ ЗОРИЛОО

2016-06-09  

Нэгэн цагт УИХ-ын гишүүн, Худалдаа үйлдвэрийн сайд хийж байсан Б.Жаргалсайхан Эрдэнэтэд нэр дэвшив. Сонгинохайрханд 2012 онд ялсан, харин сонгуулийн хэсэг санал будлиулж С.Оюуныг УИХ-д гаргасан гэж тэрбээр ил хэлдэг. Тэрбээр ялалт байгуулж байсан тойргоо орхих шийдвэр гаргаснаа, "Хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрдэг хүмүүсийг түшье гэж бодсон" гэж тайлбарлалаа. 

2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, бараг ялан алдсан түүх Б.Жаргалсайханд бий. Түүнд Эрдэнэтчүүд Энхбаяраас илүү итгэл өгч байсан түүхтэй. Тэр ямар ч байсан гэсэн Орхон аймгийг сонголоо. Тэнд олигтой нэр дэвшигч байхгүй нь, энэ сонголтыг хийхэд нөлөөлсөн ч байх талтай. АН-ын Б.Мягмарсүрэн, МАН-ын Д.Дамба-Очир, МАХН-ын Л.Ариунаа, Гүндалайн эхнэр АТХН-ын Л.Аззаяа нартай өрсөлдөнө. Хэнийг сонгохыг Орхончууд мэдэх. Тэр бас нэг газар олон удаа өрсөлдөх нь уйтгартай гэсэн үгийг хэлээд амжсан.

 

 

Д.ОТГОНБАЯР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?