ТУРК УЛСТАЙ СОЁЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2022-11-02  

Монгол Улсын Соёлын яам болон Бүгд Найрамдах Турк Улсын Соёл, аялал жуулчлалын яам “Соёлын салбарт хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Соёлын сайд Ч.Номин Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсоё  нар соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд өнөөдөр уулзаж ярилцсан

Санамж бичиг байгуулснаар хоёр улсын соёл урлагийн байгууллагууд болох театр, музей, номын сан болон соёлын өвийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг харилцан дэмжихээр тохиров. 

Мөн театр, хөгжим, бүжиг дэглэлт, дуурь, балет, дүрслэх урлаг, дизайн, урлагийн сэтгэлзүй болон урлагийн боловсрол зэрэг чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ уламжлалт гар урлалын чиглэлээр мэргэжилтэн, судлаач, хоёр улсын соёлын салбарт ажиллаж буй албан ёсны төлөөлөгч болон шинжээчдийг харилцан солилцож, туршлага солилцож байхаар боллоо. 

Түүнчлэн харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд үндэсний соёлын өвд хамаарах эд зүйлийг хууль бусаар импортлох, экспортлох болон худалдаалахаас урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Н.УЧРАЛ ГИШҮҮНИЙ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?