МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ДИЙЛЭНХ ОЛОНХИ НЬ ЭХ ОРНООСОО ДҮРВЭХИЙГ ИЛҮҮД ҮЗЭХ БОЛЖЭЭ

2022-11-11  
Худалч хүний маргааш олон гэдэг. Сонгууль бүрийн гоё, хоосон амлалтанд Монголчууд ч хууртаж ханасангүй. "Төрөө хямралаас, Түмнээ ядуурлаас аварья" (МАН-ын уриа) гэсэн. Яасан? Төр улам бүр хямарч, ард түмэн туйлдаа хүртэл ядуурсан. "Эх орондоо эзэн шиг амьдарна "(АН-ын уриа) гэсэн. Яасан? Улам л хавчигдсан. Ард түмнээ улам хавчих, дарлахыг үзлээ.
Монгол улс яг хөгжих гээд, ард иргэд нь чухамхүү маргааш л чинээлэг , сэтгэл хангалуун амьдардаг болох юм гэдэг улс төрчдийн чулуу хөөлгөлтөөс залхсан байна. Улс төр бол хуурах, илбэдэх урлаг гэдэг үнэн болж таарлаа. Үүнд цэг хатгана ч гэж байхгүй шинжтэй.
Монголын эрх баригч-улс төрчдийн энэхүү залхаалтын дэргэд Өмнөд Солонгосын алдарт Итаевон шөнийн клубын дэргэд бие биенээ (153 залуус) гишгэж алдаг аймшигт шөнийн муу ёрын сүнсний баярын марш ч цаашаа. Зүтгээд зүтгээд нэмэргүй амьдрал. Монголын өнөөгийн амьдрал бол үнэндээ амьдрал биш, залхаан цээрлүүлэлт, шийтгэл гэж хэлж болно. Ийм амьдралыг хэн ч тэвчихгүй, мөн хүсэхгүй. Тиймээс Монголын залуучууд бүхий л арга саам сүвэгчлэн гадагшаа хил давахаар зүтгэж буйг эцэг эх, ах дүү нь ч дэмжиж байна. Эх орноо орхих ийм явдал Монголын нэг хэсэг айл өрхөд биш, Монгол даяар өрнөсөн нь эмзэглэл. Гэр бүл бүр хэн нэгнийгээ гадагшаа явуулж, араас нь бусдыгаа гаргах арга ядарсан төлөвлөгөөнд шилжжээ. Сурах нэрийдлээр Англи, Америк , Австрали, Герман, Швед, аялах нэрээр Өмнөд Солонгосын визний эрэлд хатсан тэднийг буруутгах арга алга. Тэд улс төрчдийн амласнаар " эх орондоо эзэн шиг амьдрах биш" , харин ч эсрэгээрээ хавчигдаж, амь тэмцэхийн эрхэнд харийг зорьж байна.
Монгол улсыг хөгжүүлэх залгамж халаа аз жаргалыг эх орноосоо биш, харь орноос хайж байна, гунигтай түүх.
Ажил олдохгүй. Ирээдүй бүрхэг. Хөрөнгөжих гэсэнгүй. Зүгээр л, хүн шиг амгалан тайван амьдармаар байна. Амьдралаа залгуулах боломж алга. Гэр бүлээ тэжээж чадахгүй нь. Ажил эрхэлсэн ч, олсон нь зарснаа ч гүйцэхгүй. Ажил эрхлээд улам өрөнд унаж байна Ийм туйлдсан тайлбарыг залуучуудаас сонслоо. "Өөрчлөлт ирнэ, амьдрал ахуй сайжрана" гэж ятгаад ч, хууртагдаж, хаширсан залуучуудын алдарсан итгэлийг эргүүлж чадахааргүй болжээ.
 
Монголд удах нь сүйрэл мэт болсон нь бодит үнэн болсон байна. Тэд нэг хоногийн ч болтугай өмнө нь гадаадад гарахыг яарч байна. Гоё сайхан үг урсгасан, Монголын төрийн жолоог сандайлсан мунхаг удирдагчид жирийн ард иргэдээ шалз шиг хөсөр хаясны балгийг нь залуучууд үүрч байна. Залуучууд олноороо эх орноосоо дүрвэнэ гэдэг бол олон зуун үхэл дагуулсан "Сүнсний баярын" жагсаалаас ч дор. Виз нь олдвол залуучууд гэлтгүй, Монголчууд нас үл хамааран үй олноороо гадагшаа гарахад бэлэн болжээ. Дайн бол хүсэх , хэлэх зүйл биш. Гэхдээ л дайны галд өртсөн Украйн улсын иргэдээс ч дээрдэхгүй нөхцөлд Монголчууд амьдарч байна.
 
Тиймээс хайртай бүхнээ золиослон аз жаргалын эрэлд харийг зорьж буй залуучуудыг би л хувьдаа буруутгаж чадахгүй нь... Харин Монголыг уруудуулж, заяаг нь хэлтийлгэж, залуучуудыг нь эх орноосоо дүрвэхэд түлхсэн улс төрийн хүчин, тэдгээр мунхаг удирдагчдыг Монголын нийгэм яавч шийтгэлгүй орхиж болохгүй...
 
May be an illustration of text
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин: бүгдээрээ яваг.юм үзэж нүд тайлаг.эргэж ирээд ингэж амьдруудаг юмуу гэж хариуц**** тооцуулах нь чухам 2022-11-12
MN NEWS:Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 до****аар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 до****аар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258 2022-11-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?