БУСДЫН ТОЛГОЙ РУУ ИНДҮҮГЭЭР ЦОХИЖ ГЭМТЭЭСЭН ХЭРГИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙНА

2022-11-28  

Хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар явж байсан эмэгтэйн толгой руу танихгүй эмэгтэй алхаар цохиж хагалсан гэх бичлэг тараад байна.

Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад "Хохирогчийн толгой руу цохисон зүйл нь алх биш бөгөөд тус хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна" гэв.

Мөн тухайн эмэгтэй хохирогчийн толгой руу индүүгээр цохиж гэмтээсэн нөхцөл тогтоогдсон тухай өөр нэг эх сурвалж мэдээлэв. Түүнчлэн хэрэг үйлдсэн эмэгтэйг цагдаагийн алба хаагчид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэж өгөөд байгааг хэллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Н.УЧРАЛ ГИШҮҮНИЙ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?