Ц.ХУЛАНГИЙН ГЭМ БУРУУГ ШҮҮХ ХУРАЛ ГУРАВ ДАХЬ УДААГАА ХОЙШИЛЛОО

2023-06-30  

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор төлөвлөгдөж байсан ч дахин хойшиллоо. Улмаар шүүх хурлыг долоодугаар сарын 20-ны 09.00 цагт товлолоо. Ийнхүү Ц.Хулангийн шүүх хурал гурав дахь удаагаа хойшилж буй. Өмнө нь тус хэргийн шүүх даргалагч шүүгч болон нэг өмгөөлөгч Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралдаанд оролцож байсан тул гэм бурууг шүүх хуралдааныг өнжсөн.

Ц.Хуланг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж байгаа бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан байдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?