Д.СУМЬЯАБАЗАР: СЭЛБЭ ГОЛЫН АЙ САВЫГ ХААЖ БАРЬСАН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУДЫГ НУРААХ ШИЙДВЭР ГАРГАНА

2023-07-06  

Өнөө өглөө Сэлбэ голын далан дахин сэтэрч үерийн ус орон сууцууд болон Улаанбаатар буянгийн зүүн талын авто зам руу  урсан орлоо. Үерийн даланг хүчитгэхийн тулд Цагаан давааны хогийн цэгээс барилгын хог хаягдал тээвэрлэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар таван машин барилгын хог хаягдал ачсанаас хоёр нь үерийн голомт руу орж ирж байна. Ачааны машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн мэдээллийг ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуян өгөв. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана. Сэлбэ голын урсцыг хааж байгаа гүүрүүдийг Алтай хотхоноос эхлэн нурааж байна гэж Eagle.mn сайтаар дамжуулан мэдээллээ.  

Олон хоног зогсолтгүй орсон борооны улмаас хэд хэдэн газар усанд автаж, орон сууцны хотхон хорооллын зоорийн давхар усаар дүүрсэн. Одоогийн байдлаар хүнд нөхцөлд байгаа нь Баянзүрх дүүргийн 43-р хорооны нутаг дэвсгэр буюу Сэлбэ гол дагуух Улаанбаатар буянгийн замын эсрэг талын орон сууцууд.

Албаныхан өчигдөр Сэлбэ голын үерийн даланг хүчитгэж шороо асгасан ч Сэлбэ голын далан Буян компанийн талаасаа дахин сэтэрсэн байна. Тиймээс элс, шороо зөөх зэргээр шуурхай арга хэмжээ авах шаардлага үүссэн бөгөөд машинууд түгжрэлд саатаж, цаг алдаж байна.

Мөн усанд автсан хэд хэдэн авто замыг тодорхойгүй хугацаагаар хаасан тул замын хөдөлгөөн удааширч тэг зогсолтын хэмжээнд хүрэх эрсдэлтэйг онцгой байдлын алба хаагч анхааруулсан. 

Тиймээс иргэд ажлын цагаа зохицуулж аль болох  машинаа орхиж гарахыг үерийн аюулыг арилгах чиглэлд ажиллаж буй Нийслэлийн онцгой комиссоос анхаарууллаа.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?