СЭЛБЭ ГОЛЫН УС САНЗАЙ, ДАМБАДАРЖАА ОРЧИМД ҮЕРИЙН ТҮВШНИЙГ ДАВЖЭЭ

2023-08-11  

Өнөөдрийн/2023.08.11/ байдлаар Хөвсгөлийн уулсаас Дэлгэрмөрөн, Үүр, Хангай нурууны өврийн Цагаантуруут голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

Сэлэнгэ /Сүхбаатар/, Орхон, /Сүхбаатар, Орхонтуул/, Хараа гол /Дархан хот/, Бэлтэс /Баянзүрх/, Үүр гол /Цагаан-Үүр/, Халх /Ялалт баг/, Онон /Дадал/ Хэрлэн гол /Мөнгөнморьт/ орчимд үерийн түвшнийг 10-100 см мөн Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/ орчимд үерийн түвшнийг давжээ.

Балж гол /Дадал сум/ Хүдэр гол /Хүдэр сум/ орчимд үерийн аюултай түвшин 5-15 см даван үерлэж байна.

Маргааш буюу наймдугаар сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Гадаргын усны судалгааны хэлтэс

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?