Ёстой л нөгөө нэг "Үнсгэлжингийн үлгэр" үргэлжилсээр. Хэний ч таамаглаагүй хэний ч хараанд байгаагүй Исландын шигшээ баг бөмбөг бөөрөнхий гэдгийг энэ европын аваргаар утгаар нь харуулж байна. Хасагдах шатны шөвгийн 16-д Английн шигшээ багтай таарсан тэдэнд хожих магадлал бараг байхгүй гэж тоглолтын өмнө мэргэжилтэн, хөлбөмбөг сонирхогчид үзэж байсан ч талбай дээр бүх зүйл эсрэгээрээ байлаа.
Тоглолтын тойм
Тоглолтын эхний гоолийг торгуулийн цохилтоос Рүүни оруулж багтаа давамгайллыг авч ирсэн боловч, 6 дахь минутад Сигурдсон тооны харьцааг тэнцүүлж улмаар 18 дахь минутад Сигторссон багтаа тэргүүллийг авчиран Исландчууд хөлбөмбөгийн эх орон Английг нутаг буцаалаа. Харин дараагийн шатанд тэднийг зохион байгуулагч орон Францийн шигшээ баг хүлээж байна.