Өмнө нь, 1996 онд буюу, яг 20 жилийн өмнө Франц өөрийн нутаг дээрээ Европын аварга болж байсан түүхээ давтахад ганцхан алхам үлдлээ. Хоорондын 44 тоглолтоос дүгнэвэл Франц хожих магадлалтай гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. 18 хожиж, 5 хожигдож, 11 тэнцсэн Францад давуу тал байгаа ч Португалийг басаж болохгүй.
8 жилийн өмнө Грекүүдэд цомоо алдсан Португальчууд даагаа нэхэхэд бэлэн байгааг ажиглагчид хэлж байна. Ялангуяа, дэлхийн хамгийн үнэтэй тоглогч Роналдагаар удирдуулсан Европын Бразилчуудын довтолгоог зогсоож чадах эсэх нь Францын багийн хувьд асуудал болж байна.
Э.ЦЭНД